Хөл хүнд Кэйт Миддлтон нулимс унагав

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

Их Британийн гүнж Кэйт Миддлтон олон нийтийн анхааралд байнга өртдөг нэгэн. Өчигдөр хөл хүнд Кэйт Миддлтон нэгэн хүүхдийн асрамжийн төвд зочилох үеэрээ нулимс унагажээ. Тэрбээр 3 сартай хүүхдээ өвчнөөр алдсан Leigh Smith гэдэг эмэгтэйн урилгаар энэхүү хандивын үйл ажиллагаанд оролцсон аж. Leigh Smith өвчний улмаас хорвоог орхисон хүүхдийнхээ тухай түүхийг өгүүлсэн захиаг Кэйт Миддлтонд явуулаад энэ хандивын арга хэмжээнд оролцохыг хүсчээ. Дөрвөн сартай хөл хүнд гүнж хүсэлтийг нь уриалгахан хүлээж авсан бөгөөд Leigh Smith-ийг тэврээд “Чи үнэхээр зоригтой эмэгтэй юм. Надад маш их харамсалтай байна” гэхдээ нулимс унагасан аж.

Энэ үеэр Кэйт Миддлтоны өмссөн Katherine Hooker-ийн зохион бүтээсэн улаан даашинз олны нүдийг хужирлаж байжээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top