Эрдоган эмэгтэйчүүдийг дорд үздэгээ нотлов

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

Турк улсын нийслэл Истанбулд олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн  эрхийг хамгаалах асуудлаар дээд хэмжээний уулзалт болжээ. Энэ уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган “Та бүхэн эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийг нэг ижил түвшинд авч үзэж болохгүй. Тэд эрх тэгш биш. Тэд бол байгалиасаа өөр, систем нь ч ялгаатай. Эрэгтэйчүүдийн хийж байгаа бүх ажлыг эмэгтэйчүүд хийж болно гэж ойлгож болохгүй” гэж үг хэлэхдээ дурдсан аж. Харин түүнийг үгээ хэлж дуусмагц дэлхий дахинд шүүмжлэл өрнөж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг галзууруулах дөхөв. Энэ үг үндсэн хууль төдийгүй бусад хуульд харшилж байгааг Туркийн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч илэрхийлсэн байна.

Олны дургүйцэл төрүүлээд буй Эрдоган эмэгтэйчүүдийг дорд үзсэн анхны тохиолдол биш. Тэрээр урьд нь, турк эмэгтэй амьдралынхаа туршид багадаа гурван удаа  төрөх хэрэгтэй гэж хэлсэн нь мөн л ноцтой шүүмжлэл дагуулж байсан. Уг нь, түүний гол санаа нь төрөлтийг нэмж, олон хүн амтай болох тухай боловч илэрхийллээ буруу сонгоод буй гэж өмөөрөх хүн ч бий. Гэхдээ л Эрдоган Ерөнхийлөгч ноцтой мэдэгдэл, байр сууриараа олон улсын анхаарлын төвд байх нэн дуртай нэгэн бололтой. Саяхан тэрээр Америк тивийг Кристофер Колумбаас урьдаж лалынхан нээсэн гэж хэлсэн удаатай.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top