“Regin” тагнуулч вирус байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

 Америкийн “Symantec” компанийн шинжээчид шинэ вирус программ илрүүлсэн нь тагнуулын зорилгоор ашиглагдаж байж магадгүй гэж үзжээ. “Режин” нэртэй вирус голцуу ОХУ, Мексик, Саудын Араб, Ирланд болон Ираны харилцаа холбооны болон интернэт үйлчилгээний компаниудын системийг эвдсэн гэнэ. Түүнчлэн үүрэн холбооны оператор компаниудын гар утасны яриаг чагнах, цахим шууданд нэвтрэх боломж бүрдүүлдэг байж болзошгүй аж. Юутай ч, урьд нь таарч байсан тагнуулын зорилготой вирус программаас хавьгүй илүү боловсронгуй гэж мэргэжилтнүүд тодорхойлжээ. Хамгийн сонирхолтой нь, “Regin” вирус программын төв нь өрнөдийн тагнуулын албадын аль нэг гэж хардах үндэс бий юм. Таамаглалаас үзвэл Ираны цөмийн хөтөлбөрийг нураах зорилгоор 2010 онд АНУ, Израилийн Засгийн газрын талд ажилладаг хакеруудын бүтээл байж болзошгүй ажээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
adasda(202.72.246.106) 2014 оны 11 сарын 27

Symantec chine Norton antivirus shu dee, antivirusee l borluulakh gej tegj bgaa gej bodoj bn

0  |  0
Top