С.Ганбаатар: Оюутолгойн 6.9 тэрбумыг таван хүн хувааж авсан

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойтой холбоотой чухал баримт Англи улсаас авч иржээ. Ингээд түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

- Та өнгөрсөн долоо хоногт Лондон яваад ирэхдээ Оюу толгойтой холбоотой чухал мэдээлэл авч ирсэн гэж байна. Хаанаас авсан ямар баримт вэ?

- Оюутолгой Монголд үйл ажиллагаа явуулаад бүх зүйл ном ёсоороо явж байгаа. Өнгөрсөн жил 600 мянган тонн зэсгийн баяжмал, 0.6 тонн алт, 200 тонн мөнгө гарсан. Энэ бол төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. Энэ жил 816 мянган тонн зэс, 15.2 тонн алт, 32 тонн мөнгө гарна гэж төлөвлөж байгаа. БНХАУ-аас цахилгаан авдаг. Хятадын компани өөрийнхөө хийсэн хөрөнгө оруулалтыг зургаан сарын дотор нөхсөн. Монголтой холбоотой бүх мөнгөнүүдээ хараар зурсан, өөрөөр хэлбэл нууц байна. Холбогдох албан тушаалтнаас үүнийг тодруулж асуух гэж өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байгаа юм. Мөн 34 хувийг Монголын тал авна гэж улстөрчид ажиллаад эхэллээ. 34 хувийг анх монголчууд татвар гэж ойлгож байсан. Тэгтэл бидэнд таван хувийн л татвар төлөөд 751.2 сая ам  доллрын зээл олгосон. Үүний хүү нь 153.7 сая долларын хүү таван жилийн хугацаанд хураагдсан. Тэгэхээр бид 8.3 тэрбум долларын өрөнд орчихсон байна. Энэ Засгийн газар энэ их өргийн талаар ярихгүй байна. Хувь нийлүүлэгчдийн хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа өр зээлийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Засгийн газрын нэг өдрийн хүүд таван цэцэрлэг барих хэмжээний мөнгө өгч байгаа. Энэ асуудлыг шийдээгүй байж 34 хувийг зарна гэдэг бол байж болохгүй зүйл. Би эдгээр материалыг Лондонгийн мэдээлэл өгдөг нэг байгууллагаас мөнгө төлж авсан.

- Оюутолгойг Монголын талаас гацаагаагүй гэсэн үг үү?

- Тийм ээ.  Нэгдүгээрт Оюутолгойг Монголын талаас гацаасан зүйл юу ч байхгүй.  Алт, зэс,  баяжмалгаа гаргаж байгаа. Энэ чинь мөнгөний том орд шүү дээ. Хоёрт, 34 хувийг ад үзээд байх зуураа нөгөө 66 хувиасаа болж асар их өрөнд орж байна. 8.3 тэрбум доллар. 1.5 тэрбумын өрөнд Монгол Улс орчихоод яаж сандарч байсан. Гэтэл түүнээс хэд дахин илүү оронд орсон байна шүү дээ. Оюутолгой хүүгийн хүүгээс хүү боддог, улирлаар хүү бодож байгаа. Үүнийг эргэж харах ёстой. Гуравт, эрдэмтэн судлаачдад 34 сая төгрөгийн цалин өгсөн гэсэн байна. Эдгээр эрдэмтэд бүгд гадаадынх.

- Хэрвээ үүнийг энэ Засгийн газар шийдэхгүй бол яах вэ?

- Энэ бол ямар нэгэн улс төржилт огт биш. Энэ бол бидний үр хүүхэд, Монголын ирээдүйн талаар ярьж байгаа асуудал. Үүнд сэтгэл нь өвддөгүй монгол хүн байхгүй гэж бодож байна. Тиймээс энэ Засгийн газар эдгээр асуудлыг эргэн харна гэж найдаж байна. Энэ мэдээллийн дараа янз бүрийн ташаа мэдээлэл, гүтгэлэг цацагдах нь мэдээж. Гэхдээ энэ бүхэн баримттай. Оюутолгойд хувь эзэмшдэг тавхан хүн 6.3 тэрбум долларыг хувааж авсан. Английн Засгийн газарт 33 сая төгрөгийн татвар төлсөн. Манайх 134  сая төгрөг татварт авна гэсэн боловч 100 сая болгож бууруулсан. 34 сая төгрөгийг өгөхгүй гэж Монголын шүүхэд хандсан. Давхар татварын гэрээг Англи, Монгол хоёрын хооронд ашиглаж байна.

 Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
anu(96.54.112.235) 2014 оны 11 сарын 27

5hun ni oilgomjtoi shte.su..bat bold,bayar,elbegdorj,bayatsogt,saihanbileg.olon niitiin umnu shuud buudval taarna

0  |  0
х(103.229.123.31) 2014 оны 11 сарын 26

Нэг юм уншаад л шууд итгэдэгээ болиочээ, залуусаа. Тэгэх тусмаа популист улстөрчдийн үлгэрт бүү итгэ

0  |  0
eeee burhan (188.64.247.13) 2014 оны 11 сарын 26

za oilgomjtoi shvvdeee . 5 hvn ni . 5 tolgoig sv batbold bayr elbegdorj tonguud tsuslaj bgaag enhbayr boditoor ni 100 erhem nevtrvvlgeer bulhaig ni delgesen shvvdeee . ard tvmen min sereecheee .

0  |  0
malaa(122.254.106.8) 2014 оны 11 сарын 26

say dollar geech malaa xunii xelsen umiig oligtoi bichij chadaxgui setguulch

0  |  0
Ganaa(49.0.134.53) 2014 оны 11 сарын 26

Tegeed ter 5 hunen hen yum be ner bhgui zugeer 5 hun geech saihan tsuurdag gar shuu

0  |  0
Ganaa (49.0.134.53) 2014 оны 11 сарын 26

avhiin harsiin bol chi eliigee hiij bsan yum be helehgui yaasiin dandaan bolood ongorson hoin ni unen hudal ni medegdehgui yum yarij yvah yum chamaas zalhaj bn. Baasan huu uynga 2 toigo taarsan amitan

0  |  0
mglhuu(203.160.55.130) 2014 оны 11 сарын 26

Uneheer aimaar ene zasgiin gazar oyutolgoin aldaatai gereeg zasaad l ogchih. Tegvel saihanbilegiin gavya n ter bolog.

0  |  0
nergvi (86.71.237.85) 2014 оны 11 сарын 26

neriig ni shuud heleed odoo garch irj baigaa saidiig yaj ajillahiig ni vzehiin bish vvv

0  |  0
Зориг(112.72.13.193) 2014 оны 11 сарын 26

34 cая туг татвар гэнэ уу Сэтгуулч Та Ганбаатартайгаа бага Ангийн тооны хичээлд суувал арай дээр болж магадгуй

0  |  0
Ner(76.218.69.21) 2014 оны 11 сарын 26

Aimaar umaa.garuudiin neriig zarlaachee

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 26

15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, ГОЛДЭН БҮҮК, АЛТАНТӨГРӨГ номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top