Орон тооны зөвлөхгүй байхыг аймгийн Засаг дарга нарт анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26
Өнөөдөр Ерөнхий сайдын аймгийн Засаг дарга нартай хийсэн цахим уулзалтаар хэлэлцлээ. Шинэ засгийн газар байгуулагдсны дараа  буюу 2015 онд аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэг, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой, орон тооны зөвлөхгүй байна. Хуулиар тусгайлан зааснаас бусад тохиолдолд бүх шатны төсвөөс санхүүждэг төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд дэд болон орлогч дарга, орон тооны зөвлөхгүй байхаар болсныг Ерөнхий сайд хэллээ.
Мөн ашиглалтад орсон аймгийн замуудыг улсын комисст хүлээлгэн өгч, орон нутгийн өмчит АЗЗА-д шилжүүлэх ажлыг холбогдох яам, орон нутаг хамтран зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Дорнод аймгийн замын ажил гүйцэтгэгч компанийн хариуцлагагүйгээс гэрээт хугацаандаа орсонгүй, ирэх онд ашиглалтад оруулна. Энэ онд Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийг амжилттай холболоо.

Т.Гэрэл

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top