Г.Сарангэрэл шинэ оноос өмнө магадлангаар суллагдана

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

 Өчигдөр Улсын дээд шүүх Г.Сарангэрэлийн хэргийг хэлэлцээд түүнд оноогоод байсан 1.6 жилийн ялыг нэг жил болгож хөнгөлсөн. Учир нь түүний хийсэн хэрэг нийгэмд учруулсан гэм хор багатай гэж үзсэн байна. Түүний өмгөөлөгч Г.Сарангэрэл хоригдох ялын хоёрны нэгийг биечлэн эдэлсэн гэж үзэн шинэ оноос өмнө суллуулна хэмээн мэдэгджээ.

Өнгөрөгч гуравдугаар сард Г.Сарангэрэл нарыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байх үед нь цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь саатуулсан байдаг. Харин үүнийг хэрэгтэн Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар улс төрийн зохиомол хэрэг, Г.Сарангэрэлийг улс төрчдийн хоорондын өгөөш болсон гэж үзэж ийнхүү улсын дээд шүүхэд хандсан юм. Түүний өмгөөлөгч Г.Батбаяр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу Г.Сарангэрэлийг хугацаанаас нь өмнө суллуулах хүсэлтээ холбогдох газар гаргах аж.

Г.Сарангэрэл нарт холбогдох хэрэг нь хүндэвтэр бөгөөд оногдуулсан ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн тохиолдолд хугацаанаас нь өмнө суллах боломжтой гэж үзжээ. Г.Сарангэрэл нь есөн сарын хорих ялыг эдэлсэн бөгөөд дунд нь 14 хоног батлан даалтаар гарсан юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top