Хятад баячуудын 80 хувь нь хүүхдээ гадаадад сургадаг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Өндөр боловсролтой болгохын тулд Хятадын баячууд хилийн чанадад буюу АНУ, Их Британид хүүхдээ сургахыг илүүд үзэж байна гэж боловсролын Hurun Report мэдээлжээ. Тус улсын баячуудын 80 хувь нь хүүхдээ гадаадад сургахаар төлөвлөж байгаа нь дэлхий дээр хамгийн өндөр хувьтай байна. Бусад улсын баячуудтай харьцуулж үзэхэд Хятад улсаас Япон нэг хувиар бага, Герман арван хувиар бага байна гэжээ. Дэлхийн ихэнхи баячууд АНУ, Их Британи, Австрали, Швейцар, Шинэ Зеланд, Сингапур, Франц, Герман зэрэг улсуудад хүүхдүүдээ боловсрол эзэмшүүлэх дуртай байдаг ажээ. Баячуудын хүүхдүүд дунджаар 16 настайдаа гадаадад сурахаар явдаг байна.

Австрали, Канадад хятад иргэд маш ихээр амьдардаг тул Хятадын баячууд ихэнхи нь үр хүүхдээ дээрхи улсууд уруу 10 жилийн өмнө явуулдаг байсан бол харин одоо өөрчлөгдсөн  гэж мэдээлжээ. Одоо Хятадын баячууд дэлхийн хаанаас ч итгэлтэй танил нөхдөө олж чаддаг болсноор тэд хүүхдүүдээ дуртай улсдаа боловсрол эзэмшүүлж байна. Энэ нь Хятадын эдийн засгийн глобалчлал сайн байгааг тодорхойлж байна гэж Hurun Report-ээс мэдээлжээ.

А.Амартүвшин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 27

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top