Нарантуул зах дээр үр зулбуулах эмийг хууль бусаар худалдаалжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Нарантуул зах дээр үр зуулбуулах үйлчилгээтэй эмийг худалдаалж байжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран “Нарантуул” захын нутаг дэвсгэрт үр зулбуулах эмийн хууль бус худалдааг илрүүлэх, хууль бус эмийн наймааг таслан зогсоох шалгалтыг зохион байгуулсан байна.

Уг шалгалтаар тус зах дээр худалдаа эрхэлдэг эмэгтэй лангуун дээрээ үр зулбуулдаг хуурамч эм зөвшөөрөлгүй худал;ан борлуулдаг байсныг илрүүлэн цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Өмнө нь тус зах дээр энэ төрлийн худалдаа эрхэлдэг байсан хоёр иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шилжүүлж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Иймд иргэд та бүхэн энэ мэт гэмт хэргийг дэмжихгүйн тулд мөн өөрийн эрүүл мэнд, амь насаа дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлэхгүйн тулд ямар нэг зөвшөөрөлгүй хууль бус эм бэлдмэлийг хувь хүний гар дээрээс болон зориулалтын бус газраас авахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. Та эм бэлдмэл хэрэглэх шаардлагатай тохиолдолд эмчийн хяналтан дор эмийн сангаас баталгаатай эм бэлдмэлийг хэрэглэх хэрэгтэй гэдгийг онцгой анхаарна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top