Ц.Мөнхтөр: Ерөнхий сайдын томилгоо хууль зөрчөөгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа хүлээн авснаас хойш долоо дахь өдөр дээрээ буюу өчигдөр орой Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар болон Татварын ерөнхий газрын даргыг солисон билээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөрөөс тодрууллаа.

 - Өчигдөр орой хэд хэдэн агентлагын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж томилгоо хийлээ. Энэ нь хууль зөрчсөн гэх мэдээлэл гараад байна. Томилгоо хууль зөрчсөн үү?

- Засгийн газрын үйл ажиллагаа тасралтгүй явдаг. Тиймээс томилгооны асуудал хууль зүйн хувьд нээлттэй байгаа. Энэ асуудалд заавал дараагийн танхимыг хүлээх шаардлагагүй. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилоход өөртэй нь санал солилцсон. Тэгэхээр өөрөө тэр ажлаас татгалзах үндэслэл нь өргөдөл бичсэнээс эхэлнэ гэж хуульд заасан байгаа. Тэгэхээр эдгээр томилгоонд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй.

- Агентлагийн дарга нар ажлаа хэзээ хүлээж авах вэ?

- Өнөөдөр ажлаа хүлээн авсан.  

- Ерөнхий сайд үүрэгт ажлаа авснаас хойш өөр ямар ажил хийгээд байна вэ?

- Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлэхээр парламентед суудалтай улс төрийн намуудад хүсэлтээ хүргүүлээд, гэрээ хэлэлцээр хийгээд явж байгаа. Үүний зэрэгцээ өнгөрсөн мягмар гаригт Монголбанкны бүрэлдэхүүнтэй уулзаж, мөнгөний бодлого, валютын ханш, мөнгөний нийлүүлэлтийн талаар санал солилцсон. Мөн Сангийн яамныхантай уулзаж, төсөв болон бусад асуудлаар ярилцсан. Ерөнхий сайд чуулган дээр хувийн хэвшлийхнийг дэмжиж байж эдийн засаг сайжирна гэж хэлж байсан. Тиймээс хувийн хэвшлийхнийг хэрхэн дэмжих вэ, ямар бэрхшээл байна гэдгийг чухалчилж үзэж байна. Өнөөдөр Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбооны төлөөллүүдтэй уулзана. Маргааш Олон улсын валютын сан, Дэлхийн банкны төлөөллүүдтэй уулзаж Монгол орны эдийн засгийн асуудлаар санал  солилцоно. Бидний шийдэх асуудал эдийн засаг учраас яаралтай эрүүлжүүлэхийн тулд холбогдох бүх байгууллагуудын хүмүүстэй уулзаж байгаа юм.

- Засгийн газрын бүтэц ямар байх бол. Сайдуудаа гаднаас томилох уу?

-Хамгийн эхний асуудал бол ямар намуудтай хамтрах вэ гэдгээ шийдээд дараа нь бүтэц бүрэлдэхүүний асуудлыг шийднэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ерөнхийлөгч сайдуудыг гаднаас томилох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэдгийг олон нийт мэдэж байгаа. Гэсэн хэдий ч давхар дээлтэй байх нь нээлттэй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хуулиар хориглоогүй байгаа.

Л.Од

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.70.43.18) 2014 оны 11 сарын 27

huuli meddeg Menhter guai UIH shiidveree odoo hurtel gargaagui baina

0  |  0
сурэн(150.129.140.5) 2014 оны 11 сарын 27

Сайханбилэг яагаад Цагдаа. Авилгал. Тагнуул гэх мэт газруудын дарга нарыг яаравчлан солив гэдэг маш сонин бн. Гарын дор хумуусээ тавиад екс. Алтанхуяаг. Дэнзэн болон бусад хумусийн идсэн уусан хэргийг манантуулах цаашилбал хэрэгсэхгуй болгох арга хэмжээгээ авч бг гэж ойлгож болох нээ. Саяхан санал асуулгаар Цагдаагийн дарга томилогдсон санагдах юм

0  |  0
bataa(103.229.121.237) 2014 оны 11 сарын 27

saihanbileg said ta ch iim baidlaar udahgvi dee mongoliin ard tvmen teneg bish harj l baigaa shvv .......

0  |  0
esergyytsej bna(122.201.21.56) 2014 оны 11 сарын 27

ger bylee tuvhnyylj chadaagyi, ehner 2 hyyhdee gomdooj, uuruu shinehen amidralaa zohiogood shine haused amidarch yavsan novsh etgeed bol Chinggis,..Saikhanbileg bolimoor yum,..neg bairnii, dood ailiinhaa hamiigaa tomilson bna sht,...bytehgyi garuud,..

0  |  0
Teneg setgvvlch(202.21.114.30) 2014 оны 11 сарын 27

Bitgii ul doloo. Gaigvi setgvvlch yum shig baisan chin harin bvvr sohorch, soliorch. Chi naad tomilgoogoo huuli zorchoogvi yumaa gehed ,ard tvmen hvleej avch bna u. yagaad olonh esergvvtseed bna ene vildeliig. Teneg amitan be

0  |  0
Top