Эмэгтэй Ерөнхийлөгч эмнэлгээс гарав

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Аргентиний хоёр дахь эмэгтэй Ерөнхийлөгч Кристина Фернандез сар гаруйн хугацаанд өвчний улмаас эмчлүүлж, эдгэрснийхээ дараа анх удаа ард иргэдийнхээ өмнө гарч иржээ. Тэрбээр өнгөрсөн 11 сарын 3-нд бүдүүн гэдэсний үрэвсэлтэй гэсэн оноштойгоор долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.

Аргентиний Барилгын Танхимын Их Хурлын хаалтын амжиллагаан дээр тэрбээр үг хэлжээ.  Төрийн хөгжлийн бодлого ялангуяа 136,000 айлын орон сууц гэх мэт дэд бүтцийн салбарын амжилтын талаар тэрбээр онцлон ярьсан байна.

Ерөнхийлөгч Кристина Фернандезийг 2011 оны 12 сарын 22-нд бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж буруу оношилсон бөгөө сүүлд Ерөнхийлөгч Кристина Фернандез хорт хавдаргүй болохыг мэдсэн байна. Дараа нь 2013 оны 10 сарын 5-нд түүнийг толгойндоо гэмтэл авсны улмаас тархинд нь цус харвасныг эмч нар илрүүлж, Ерөнхийлөгчийг нэг сар амрахыг зөвлөж байжээ.

А.Амартүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top