Ж.Энхбаяр: Засагт хамтрах асуудлаар хувийн байр суурь илэрхийлэх боломжгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Ардчилсан намынхан Засгийн газрын шинэ кабинетийг байгуулах асуудлаар парламентад суудалтай намуудтай зөвшилцөж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр болох МАН-ын бага хурлын шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн хэрхэн бүрэлдэх нь тодорхой болох юм. Тиймээс хоёр нам засагт хамтрах эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын байр суурийг сонслоо.

- Энэ асуудал дээр хувь гишүүний байр суурь гэж ярихад хэцүү л дээ. Одоо улс төрийн намуудын зөвшилцөх ажил явагдаж байна. Зөвшилцлийн үр дүнд бүлгүүд хуралдаж, бүлэг байр сууриа Удирдах зөвлөлд илэрхийлнэ. Удирдах зөвлөл бодлогын шийдвэрээ гаргаж намын бага хуралд асуудлыг танилцуулна. Энэ бол манай намын хатуу систем. Тэгээд олонх буюу намын анхан шатны төлөөлөл эцсийн шийдвэрийг гаргана. Үүн дээр УИХ-ын гишүүд би гэх байр суурь гаргах болоогүй. Яагаад гэвэл энэ хувь хүний гэхээсээ илүү улс орны томоохон асуудал учраас үүнийг олон талаас нь харна. Ялангуяа бид хоёр намын зөвшилцлийн үйл явцыг харж байна. Эндээс бид хамтарч ажиллах боломж бий юу, үгүй юу гэдэг нь ерөнхий дүр төрөх босч ирнэ. Бид үүнийг хүлээж, харж байгаа. Тэгэхээр хувь хүний байр суурь илэрхийлэх цаг нь болоогүй байна.

Асуудалд сайн муу олон тал бий. Гэхдээ би аль болох олон өнцгөөс харахыг хичээж байгаа. Эцсийн шийдвэр гаргах цаг болоогүй. Би зөвшилцөх ажлын хэсэгт байгаа болохоор намын хамт олондоо бодитой мэдээлэл өгөхөөр ажиллаж байна.

Л.Од

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goridlogo(150.129.141.208) 2014 оны 11 сарын 28

bas neg goridlogo baaziin gishuun uu ugui yu

0  |  0
ЗОЧИН(202.55.191.76) 2014 оны 11 сарын 28

ТА НАР ХАМТАРВАЛ ХАМТАРСАН ШИГ ХАМТРААД ”АНМАНа” БАЙГУУЛААД ХАЛЗ ҮЗЭЛЦЭЭД ХАРИУЦЛАГАА ДААСАН ШИГ ДААГААД ЯВ. ЗАВСРЫН ЭТГЭЭДҮҮДЭД БЯЛУУ ХУВААЛЦААД ХЭРЭГГҮЙ. МАНХ МҮАН ИЗНХ ЭНЭ ТЭРИЙГ ЗАСАГТ ОРУУЛЖ ЯАДАГ ЮМ. БИЕ ДААГЧ НАРЫГ БОЛ БҮР ХОЛ ЖИЙ. ТЭДЭН ШИГ ХЭРЭГГҮЙ ЮМНУУД БАЙХГҮЙ. ТЭД ЯАХАВ СӨРӨГ ХҮЧНИЙ НЭР ЗҮҮГЭЭД ГОНШГОНООД ЯВЖ БАЙВАЛ ТААРНАА. АМЖИЛТ ХҮСИЕ. 3-ХАН САЯ МОНГОЛЧУУД ТА 2-ЫГ ХАМТРААСАЙ ГЭЖ ХАРЖ БАЙГАА ШҮҮ.

0  |  0
Top