Шагайн харвааг ЮНЕСКО бүртгэж авлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Монгол шагайн харвааг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэлээ. Энэ шийдвэрийг дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Болд дуулгасан  юм. Манай улсаас ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад морин хуур хөгжммийн уламжлалт урлагийг 2003, Монгол ардын уртын дууг 2005, Монгол үндэсний хөөмэйг 2010,Монгол үндэсний уламжлалт баяр-наадамыг 2010 “Шувуучлахуй” буюу Бүргэдийн анг 2010 онд бүртгэж байжээ. Мөн  Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-гийн жагсаалтад Монгол ардын уламжлалт бүжиг-бий,биелгээг 2009,Монгол туулийн урлагийг 2009, Үндэсний цуур хөгжмийн урлагийг 2009, “Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх арга барил-битүү амьсгаа”  /нийт есөн өвийг/ тус тус  бүртгүүлсэн байна.

 Л.Од

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
999(202.179.10.14) 2014 оны 11 сарын 27

сайхан байна даа шагай маш гоё спорт шүү залуусаа хурай хурай хурай

0  |  0
Top