Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн цогцсыг оршууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

Сьерра Леонна улсын Кенема хотод эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн цогцсыг оршууллаа.

Эбола вирусын улмаас тус хотын төв эмнэлгийн ажлаа хаясан ажилчид 15 цогцсыг эмнэлэг дээрээ орхин явсан байжээ. Өөрөөр хэлбэл цогцоснуудын нэг нь эмнэлгийн менежерийн өрөөнд байсан бол хоёр нь төв хаалган дээр орхигдсон байжээ. Эдгээр цогцоснуудыг оршуулгын ажил гүйцэтгэгчид тусгай хувцас өмсөн гүйцэтгэсэн бөгөөд тэд халдвар авах маш хүнд нөхцөлд ажилласан байна.

Сьерра Леонна нь эбола вирусын улмаас 1200 гаруй хүн амиа алдсан хамгийн их хохирол амссан улсын нэг юм. Кенема хот нь Сьерра Леонна улсын гурав дахь хамгийн том хот бөгөөд үхлийн аюултай эбола вирус хамгийн анх тус улсад илэрсэн юм.  Баруун Африкийг улсууд болох Гвиней, Либер, Сьерра Леоннад эбола вирусын улмаас 5,000 гаруй хүн нас баржээ.

Үхлийн аюултай эбола вирусын халдвар авсан хүний арьсан дээр тууралт гарах, хамараас цус гарах, өндөр хэмээр халуурах, шингэн алдах зэрэг шинж тэмдэг илдэрдэг. Уг вирус нь шээс, бэлгийн замаар, шүлс, гараар халдвардладаг аюулт өвчин юм.

Эбола вирусын улмаас нас барсан хүний цогцос вирусыг халдаах өндөр эрсдэлтэй байдаг тул түргэн хугацаанд оршуулах шаардлагатай байдаг гэж ДЭМБ-ын мэргэжилтэнүүд мэдэгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top