Эрэгтэй хүүхдийнхээ бэлэг эрхтэнг хамгаалаарай

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 27

1. Шодой
Сүүлийн жилүүдэд манай оронд эрэгтэй хүүхдийн шодой нярай үеэсээ шамарч байх ёстой гэсэн маш буруу ойлголт ихэд дэлгэрч шодойг хүчээр шамладаг, байнга шамлах “зөвөлгөө” өгдөг, шодойн толгойг хучиж буй тээрхийн арьсыг сэтлэдэг, хөвчийг нь тасалдаг, тайрдаг явдал элбэг байгаа тул үүнд туйлын болгоомжтой хандаж эрэгтэй хүүхдийнхээ бэлэг эрхтэнг хамгаалахыг зөвлөж байна.
Эдгээр ажилбар ямар нэг ач холбогдолгүй бөгөөд шээсний замын халдвараас хэзээ ч урьдчилан сэргийлдэггүй, бэлгийн бойжилтын үед шодойн хэмжээ томрохтой огт холбоогүй, бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-оос сэргийлдэггүй болох нь анагаах ухаанд нэгэнт нотлогдсон зүйл юм.
Дээрх буруу ойлголтоос шодойгоо шамлуулж, мэс ажилбар хийлгэсэн хүүхэд л хохирч үлдэж байна. Эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд шодойг хүчээр шамлаж арьсыг нь язлавал тэр нь сорвижиж нарийсан цаашид хэвийн шамрах боломжгүй ч болох аюултай. Маш хүчтэй өвдөлт, айдсаасаа болж хүүхдийн сэтгэхүйн хөгжилд ихээхэн сөргөөр нөлөөлдөг. Байнга шамлаж бай гэсэн “зөвөлгөө” нь шодойгоороо оролдох буруу зуршилтай болгох нь олонтаа. Шодойд хийх аливаа мэс ажилбарыг зөвхөн эмнэлгийн заалтаар, өвдөлт намдааж (мэдээгүйжүүлэг буюу унтуулах) хийх ёстой бөгөөд ийм тохиолол их ховор. Эмнэлгийн заалтгүй үед мэс ажилбар хийлгэснээр шодойн гоо сайхан алдагдах, муруй хөвчирдөг болох улмаар шодойгүй ч болох зэрэг 10 гаруй ноцтой хүндрэл гарах эрсдэлтэй.
2. Төмсөг
Хугацаандаа төрсөн эрэгтэй хүүхдийн төмсөг хуйхагтаа буусан байх ёстой. Төмсөг хуйхангтаа буугаагүй тохиолдолд 1-2 наснаас өмнө зөвхөн мэс заслын эмчилгээ хийнэ. Хагалгааг орчин үеийн хамгийн зөв аргаар хийх шаардлагатай. Мэс засал эмчилгээ оройтох тусам төмсөгний хэвийн өсөлт хөгжилт саарч цаашид үр тогтоох чадварт нь сөргөөр нөлөөлнө.
3. Хуйхнаг
Цавьны амсрын цоройн нүхээр хуйхнаг руу хэвлийн шингэн уутлагдан орохыг уйланхай, харин гэдэсний гогцоо орохыг ивэрхий гэнэ. Уйланхай оношлогдсон тохиолдолд 1 нас хүртэл ажиглана. Ивэрхийн хувьд 6 сараас 1 насны хооронд хагалгаа хийнэ. Шаардлагатай тохиолдолд үүнээс ч өмнө хийж болно.
Эрэгтэй хүүхдийн хувьд дээр дурдсан нөхцөл байдлуудыг зөв оношлох нь хамгийн чухал гэдгийн анхаараарай!

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Parna(66.181.185.146) 2021 оны 05 сарын 06

Wow\n

1  |  0
Buruu(122.201.21.121) 2014 оны 11 сарын 29

Yaadag ch baisan hvcheer tegj shamlah ni mash buruu, yumand tsag hugatsaa bdag ayandaa ooroo shamlagddag. Ohin hvvhdiig torongvvt ni ongon tsoolj bgaatai utga neg gd oilgochih. Shamlah tal deer shvv dee, busdiig ni medehgvi yum baina.

0  |  0
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
niitlel unshigch(112.72.11.121) 2014 оны 11 сарын 27

Tegeed ali ni zuv yum be :-O

0  |  0
Top