Тун хэтрүүлсэн жор баригчид хоёр жилийн ял оноолоо

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

“Монос” эмийн сангийн ажилтнуудын хэргийг өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцсэн. Тус эмийн сангийн жор баригч “Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан хэрэгт холбогдон ийнхүү шүүх хэргийг хэлэлцсэн юм.  Шүүх хурал тухайн өдөр жор баригчаар ажиллаж нийт 16 хүүхдэд тун хэтрүүлэн өгсөн Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноосон байна. Гэвч тэрбээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулах шийдвэр гаргажээ. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгст нэг жилийн хорих ял оноож, ялыг тэнсэн харгалзсан байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top