Кабул хотод халдлагын улмаас таван хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Афганистаны Кабул хотод Их Британы Элчин сайдын яамны хуягт тэрэг рүү амиа золиослогч тэсрэх бөмбөг шидсний улмаас Британы нэг, Афганы дөрвөн энгийн иргэн амиа албадаж, 33 хүн шархджээ. Дээрх 33 иргэний дөрөв нь хүүхэд байсан бөгөөд уг халдлага орон нутгийн цагаар 10:30 цагт болсон гэж мэдээллээ. Кабул дахь Их Британы Элчин сайдын яам нэг хуягт тэрэг нь халдлагад өртсөн хэмээн уг хэргийг баталсан байна. Хүчтэй болсон уг дэлбэрэлтэнд ойролцоо байсан байшингуудын цонх хагарснаас гадна, зам дээр явж байсан дөрвөн машинд хохирол учирчээ.  Харин шархадсан иргэд бага оврын автобусанд явж байсан бөгөөд тэдний ихэнхи нь хуримын цайллаганд оролцохоор явж байсан ажээ. Түүнчлэн өнгөрөгч даваа гарагт Кабул хотод АНУ-ын хоёр цэрэг тэсрэх бөмбөгөнд өртөж амиа алдсан байна. НАТО-оор удирдуулсан 34,000 гаруй холбооны цэргүүд Афганистанд байрладаг бөгөөд тэдний 24,000 нь Америкчууд байдаг. Иймд АНУ ирэх жил цэргийнхээ тоог 10,000-аар багасгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. 2014 оны эхний зургаан сарын байдлаар Талибанчуудын удирдсан дайралт, бусад мөргөлдөөний улмаас 1560 гаруй иргэд амиа алдаж, 3290 хүн гэмтэж шархдсан байна.

А.Амартүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top