Х.Анхбаярын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө угааж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгагдаад байгаа “Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбаяр шүүхээр оноосон ялыг эсэргүүцэн дээд шүүхэд гомдол гаргасан. Түүний гомдлыг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэхээр болсон байна. Өнгөрсөн зургадугаар сард анхан шатны шүүх хурал нь болж, Х.Анхбаярт гурван жил зургаан сарын ял оноогоод байсан юм. Тухайн үед хэрэгт хамт холбогдоод байсан тус компанийн ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань нарыг буруугүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг нас барсан учир хариуцлага тооцох боломжгүй хэмээн үзсэн юм.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top