О.Энэрэл: Одоохондоо найз залуугийн тухай бодсон зүйл алга

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Ирэх арванхоёрдугаар сарын 2-нд Тэнгис, Өргөө театруудын дэлгэцнээ "Зүрх зогсохгүй" хэмээх эх орон, хайр дурлал, анд нөхдийн үнэнч үерхэлийн тухай харуулсан кино нээлтээ хийх гэж байгаа билээ.  Уг киноны эмэгтэй гол дүрд тоглосон 17 настай авъяаслаг охин О.Энэрэлтэй бид хэдхэн хором уулзаж ярилцсан юм.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг О.Энэрэл гэдэг. 17 нас хүрэх гэж байгаа. 84 дүгээр сургуульд сурдаг. Одоо төгсөх анги.

-Удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Зүрх зогсохгүй” кинонд гол дүр бүтээсэн. Хэрхэн дүрд сонгогдсон бэ?

-Анх найруулагч Анар ахтай холбогдоод студи дээр нь очиж сонгон шалгаруулалтанд орсон. Тэр дүрд тохирохоор дүр байна гээд тэнцсэн.

 -Ямар шалгуураар авч байна вэ?

-Пробонд ороход нэг хуудас текст уншуулж шалгаж байсан. Сэтгэл хөдлөл, байгаа байдал,царайны хувирал яаж гаргаж байна гэдгийг харсан.

-Сургуулиа төгсөөд жүжигчин больё гэсэн бодолтой байгаа юу?

-Ер нь бол урлаг талдаа сонирхолтой. Жүжигчин болно гэж бодож байгаа. Одооноос кинонд тоглоод, жүжиглэх их сонирхолтой юм байна гэж бодож байна. Цаашдаа илүү их хөгжүүлж сайн жүжигчин болно гэж бодож байгаа.

-“Зүрх зогсохгүй” кино чиний анхны уран бүтээл үү?

 -Клипэнд тоглож байсан. Киноны хувьд анхны уран сайхны бүрэн хэмжээний кино. Өмнө нь бол жижиг реклам, сэтгүүлийн зураг авалтанд орж байсан.

 -“Зүрх зогсохгүй” кино өөрийн чинь анхны томоохон уран бүтээл болж байгаа юм байна. Киноныхаа тухай яривал?

- Энэ кино маань ихэвчлэн цэргийн амьдрал харуулсан учраас эмэгтэй дүр цөөхөнтэй. Миний насны холбоочны дүрт тоглосон нэг охин байгаа. Цэргийн газар байхад жаахан хүндрэлтэй зүйлүүд байсан. Тэнд бараг сар болсон. Байгаа байдалдаа дасан зохицохоос өөр аргагүй болсон доо. “Зүрх зогсохгүй” кино маань их эх оронч сэтгэлгээг төрүүлсэн кино болсон. Хотод биш хөдөө хилийн зурвас дээр зураг авалтаа хийсэн болохоор Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг бас харуулж өгсөнөөрөө их онцлог болсон.

-Өөрийн тоглосон дүрийн тухайд?

-Миний дүрийн тухайд сэтгүүлч нарыгаа төлөөлсөн сэтгүүлч охины дүр байгаа. Эх орон гэж ямар их үнэ цэнэтэй зүйл байдаг вэ гэдгийг залууст зөвөөр харуулахын тулд тэдний дунд орон дадлага хийхээр ирж байгаа охины тухай гэх юм уу даа.

-Сүүлийн үед залуучуудын цэрэгт явах нь их багассан. Чиний хувьд цэрэгт явсан эрчүүд хүн яваагүй эрчүүдийн ялгааг юу гэж бодож байна вэ?

-Цэрэгт явсан эрэгтэй хүн хатуужилтай. Ямар нэгэн зүйлийг зөвөөр ойлгох ухамсартай болсон байдаг. Үүнээс гадна хүн чанар илүү сайн суусан байдаг гэж би боддог. Цэрэгт яваагүй хүмүүст хандаж хэлэхэд би өөрөө яг цэргийн амьдралыг ойроос харж жаахан ч гэсэн мэдсэн учраас та нарын төсөөлж байгаа шиг тийм их хэцүү биш. Ямарч гэсэн эр хүний омогшил төрүүлсэн зүйлс их байдаг юм байна лээ. Ер нь цэрэгт явсан нь л зөв байх гэж бодож байна.

-Цаашдаа уран бүтээлийн санал ирвэл хүлээж авах уу?

 -Үнэхээр хэцүү байвал чадахгүй байх. Ер нь бол киноны санал ирвэл зохиолын уншиж танилцаж байгаад шийдвэрлэх байх. 

-Найз залуутай юу?

-Найз залуу байхгүй. Одоохондоо тийм юм бодоогүй л явж байна.

 

  Ц.ЗАЯА

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 11 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top