Ж.Мөнхбат:МАН засагт орох гэж улайраагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

МАН өнөөдөр 14:00 цагт бага хурлаа хуралдуулах  байсан ч УЗ нь тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ талаар тус намын ерөнхий нарын бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодруулаа.

-Ямар шалтгаанаар бага хурлаа хойшлуулсан бэ?

-МАН-ын УЗ өнөөдөр 12:00 цагаас хуралдаж бага хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан. МАН, АН-аас гарсан зөвшилцөх хоёр ажлын хэсгийн зөвшилцөлийн үр дүн бага хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй байна. Өөрөөр хэлбэл зөвшилцөх ажлын хэсгийн үр дүнг МАН-ын бага хурлаар хэхэлцэх боломж өнөөдөртөө алга гэж үзээд тодорхойгүй хугацаагаар хойшлуулаа.

-Бага хурлаараа шинэ Загсийн газарт хамтрах эсэх шийдвэрээ гаргах байсан. Бага хурлаа хойшлуулснаар хариугаа өгөх хугацаа ч хойшлогдож байгаа. Гэтэл Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхэд долоо хоногийн хугацаа үлдээд байна. Засгийн газар хурдан хугацаанд бүрдэх эсэх нь танай намаас шалтгаалж байгаа энэ цаг үед бага хурлаа хойшлуулсан нь төрийн ажлыг хойш татаж байгаа хэрэг биш үү?

-Энэ долоо хоногийн нэгдэх өдрийн өглөөний 9:30 цагт АН, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-д засагт хамтран ажиллах санал ирсэн. МАН 10:00 цагт бүлгээ хуралдуулж Монгол Улсын төрийн үйл ажиллагааг гацаахгүй байх, улс орны ажилд хүлээлт үүсгэхгүй байх үүднээс Су.Батболдоор ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсгийг 12:00 цагт байгуулсан. Үүнээс хойш хоёр талын ажлын хэсэг хэд хэдэн удаа уулзсан. Өнөөдөр УЗ намын дүрэм, хуулийн дагуу энэ шийдвэрийг гаргаж байгаа. Намын бага хурлыг зарлах, хойшлуулах эрх ҮЗ-д байдаг. МАН-ын зүгээс төрийн ажлыг гацаах, хойшлуулах ямар нэгэн алхам хийгээгүй. Харин ч шуурхай хандаж ирсэн.

-Зөвшилцлийн үйл явц аль шатандаа байгаа бол. Ядаж дундаа орсон уу?

-МАН-ын зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдсан цагаас хойш хоёр өдөр хүлээлтийн байдалтай байсан. АН-ын ажлын хэсгээс уулзах ажлыг яарвчлаагүй гэж хэлж болно. Уулзалт гурав дахь өдрөөс эхэлсэн. Энэ хооронд 3-4 удаа уулзсан. Зөвшилцлийн ажлын хэсэг дээр сайдын, сандал ширээний асуудал огт яригдаагүй. Эдийн засгийн хямралаас хэрхэн гарах, улс төр болон эдийн засгийн хямралыг цааш нь яавал үргэлжлүүлэхгүй байх вэ гэдэг асуудлаар ярилцаж байгаа.

-Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэн УИХ-ын чуулганд МАН-ын бүлэг суугаагүй. Гэтэл одоо Засгийн газарт нь хамтаръя, зөвшилцье гээд явж байгаа нь хэр ёс зүйтэй вэ?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг дэмжихгүй гэдэг МАН-ын УЗ-ийн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу дэмжихгүй гэдгээ илэрхийлж намын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцоогүй. Зөвшилцөх асуудлыг МАН-аас тавиагүй. Нэгэнт зөвшилцөх бичиг ирсэн учраас бид улс төрийн ёс суртахууны үүднээс хандаж байгаа юм. Түүнээс биш МАН энэ засагт орох гээд улайраад, зүтгээд байгаа юм байхгүй. Намын дүрмээр засагт зөвшилцөх хүсэлт ирсэн бол эцсийн шийдвэрийг намын бага хурал гаргадаг.

Л.Од

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүрх судас (202.179.20.231) 2014 оны 11 сарын 29

Атеросклероз буюу Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлдэл бүхий бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар Тархи-зүрхний судасны өвчлөл буюу судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөөг өдөр бүр 12-18 цагийн хооронд явуулж байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд Утас: 96665038

0  |  0
МОЛИГО(202.21.113.138) 2014 оны 11 сарын 28

ЧАЦГА АЛДСАН ОГЦОРСОН САЙДЫГ ДАГАЖ ХАМТ СУР ХАРВААД ҮЗДЭЭ НЯЛХСАА ГЭНЭТ ИДЭХ ГЭДЭСЭНД АЮУЛТАЙГ АЛТАНБИЛЭГЭЭС ХАРАА БИЗ ДЭЭ

0  |  0
МАН ГИШҮҮН(103.229.120.202) 2014 оны 11 сарын 28

МОРЬ НСАН ТОЛГОЙГҮЙ ХҮН ХҮРЭЛСҮХИЙН ҮГЭЭР МАН ЫН ХУВЬ ЗАЯАГ БАЛЛАХ ХҮН ДЭЭ. ОДОО 1,6 ЖИЛД ҮЛДЭЭД БАЙХАД ХООСОН ХОНООД БАЙНА УУ ЮУНД ХҮРЭЛСҮХ МАНХБАТ 2 ШИНЭ ЗАСАГТ ОРОХ ГЭЭД БАЙНА ВЭ ОЙЛГОХГҮЙ ЮМ

0  |  0
Top