Ерөнхий сайд, УИХ-ын даргыг ч огцруулж болно гэж ярилцжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

МАН-ын Бага хурал үдээш хойш эхэлнэ. Хурлаасаа өмнө гэнэт намын Удирдах зөвлөлийг хуралдуулж байна. Өчигдөр МАН-ын бүлгийн зарим гишүүд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нартай уулзсан гэнэ. Тэд намаа нэгтгэх, 2016 оны сонгуулиар дөрөө харших, засгийг цаашид хэрхэн эмхлэх тухай ярилцжээ.

МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва МАН-тай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарч орж байснаас хэдүүлээ нийлвэл парламентад олонхи болно. Тэргүүн болон шадар сайд болох тухай биш УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудлыг авах хэмжээнд тохироонуудыг хийж болно гэцгээсэн сурагтай.

Бид хүчээ нэгтгэвэл парламентад 38 суудалтай болно, түүн дээрээ бие даагч 3-ыг “уураглаж”, Х.Баттулга тэргүүтэй АН-ын гомдогсодыг эгнээндээ оруулчихвал асуудлыг хаашнь ч эргүүлж болно ярилцсан сурагтай. Төрийн ордонд ийм нууц тохироо, хаалттай уулзалтууд болж байна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
haraa(202.70.43.18) 2014 оны 11 сарын 28

naaduul chini moligdoj baigaa shuu bolgoomjtoi bai

0  |  0
t(202.21.124.130) 2014 оны 11 сарын 28

yag zuw

0  |  0
Top