”Саарал хүн” УСК-ны анхны албан ёсны трейлер гарлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Монголын кино урлагийн салбарт нэгэн шинэ бүтээл үзэгчдийн хүлээлтийг үүсгээд байгаа нь Рэд фильм кино компани болон САММ интертайментийн хамтын бүтээл болох Саарал хүн УСК юм. Тус кино нь анх удаа дэлхийн брэндтэй хамтарч ажиллаж байгаа гэдгээрээ Монголын кино урлагт анхдагч болж байгаа юм. Тодруулбал Samsung Electronics компанийн Galaxy Note 4 брэндтэй хамтран ажиллаж, киноны зураг авалтын зарим хэсэгт тус гар утасны камерийг ашиглаж бүтээсэн юм байна. Тус кино нь тун удахгүй нээлтээ хийх ба шинэ жилийн үеэр  гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо үзэхэд нэн тохиромжтой бүтээл болж байгаа талаар кино бүтээгчид хэлж байсан юм. Тэгвэл тус киноны анхны албан ёсны кино трейлер гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top