Ким Чен Уны тухай инээдмийн кино хийжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг ёжилсон өнгө аястай инээдмийн киноны трэйлер цацагдаж эхэлжээ.

"Ярилцлага" нэртэй уг кинонд жүжигчин Жэмс Франко, Сэф Роген нар тоглосон бөгөөд кинонд тэд ТТГ-ын тухай ТВ шоу нэвтрүүлэг хийхээр Пхеньянд очсноор тэдний шоуны галзуу фен нь Хойд Солонгосын"Агуу Удирдагч" болж байгаагаар үйл явдал эхэлдэг.

 Уг кинонд чөлөөт загварын үс засалттай Ким Чен Уныг бүдүүн тамхи татаж буй жихүүдэс хүрмээр төрхтэйгөөр харуулжээ.

Колумбиа Пикчерсийн бүтээл Рожен, Эван Гоулдберг нарын найруулсан уг инээдмийн кино нь Зул Сарын баяраар АНУ-д албан ёсоор нээлтээ хийх ажээ.

А.Амартүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top