Улаанбаатарт 12 хэмийн хүйтэн

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 29

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө хотын төв хэсгээр 16-18 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө хүйтэрч 10-12 градус хүйтэн байна. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Завханы хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 20-25 градус, Баянөлгийн нутаг, Увс, Баянхонгор, Говьалтайн хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 15-20 градус, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 21-26 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top