Х.Анхбаярт оногдуулсан ялыг тэнсэхээр шийдвэрлэв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 28

Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө угааж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгагдаад байгаа “Тэнгри Холдинг” компанийн захирал Х.Анхбарын давж заалдах шатны шүүх хурлыг өнөөдөр хянан хэлэлцлээ. Өнгөрсөн зургадугаар сарын 12-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд хэлэлцэн Х.Анхбаярт гурван жилийн ялыг оноогоод байсан. Ялын дүгнэлтийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Уг гомдлын дагуу Дээд шүүх хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зарим өөрчлөлтийг оруулж, Х.Анхбаяр нь Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, дээрх ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар боллоо. 

Тухайн үед хэрэгт хамт холбогдоод байсан тус компанийн ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань нарыг буруугүй хэмээн үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайханыг нас барсан учир хариуцлага тооцох боломжгүй хэмээн үзсэн юм.

Ж.Уранмандал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top