Цас цагаан өнгөтэй байхын учир

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 29

Бидний мэдэх үзэгсэлэнт цасан ширхэгүүд нь мөсний талстууд юм. Ус, мөсийг томруулж харах юм бол тунгалаг, бага зэрэг цэнхэр өнгөтэй байдаг. Харин цас яагаад цагаан өнгөтэй байдаг юм бол?   Цасан ширхэг болон агаарын молекулуудад гэрэл харилцан үйлчилдэг. Ус, мөс, цасан ширхэг бүр бидэнд тунгалаг, цэвэрхэн харагддаг хэдий ч үнэндээ ус нь хагас тунгалаг чанартай юм. Гэрэл нь тунгалаг чанартай зүйлд үйлчлэхэд ямар ч өөрчлөлт ордоггүй бол хагас тунгалаг зүйлд гэрэл хугардаг байна. Гэрэл цасан ширхэгийг дайрч, хугардаг төдийгүй ширхэг бүрийн талстанд орж бутардаг. 

Цасны ширхэг нь бидний харагдаж байгаа бүх гэрлийн давтамжинд сарниж байдаг. Энэ нь цасыг цагаан өнгөтэй харагдуулдаг байна. Яг л элсэн чихэр, давс цагаан өнгөтэй байдагтай адил юм.  Гэхдээ нягтарсан их цас цэнхэр өнгөтэй харагдах тохиолдол бий. Учир нь нягтарсан цас эсвэл мөсний талстанд маш бага агаар байдаг. Иймд гэрэл харилцан нөлөөлөх боломж бага байдаг аж. Зузаан давхарга нь цасыг цэнхэр өнгөтэй харагдуулахын тулд улаан гэрлийг өөртөө шингээж авдаг ажээ.

А.Амартүвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top