Өнөөдөр Монголын загварын долоо хоног эхэлнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 29

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг загварын ертөнцийн шилдэгийг тодруулдаг "Гоёл" наадам зохион байгуулагдах гэж байна. Өдгөө 26 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй тус наадам олон улсын жишигт нийцүүлэн "Загварын долоо хоног" -оор эхэлдэг уламжлалтай болсон билээ. Өнөөдөр "Гоёл" наадмын салхийг хагалан “Blue Sky”-ын “Crystal” танхимд “Монголын загварын долоо хоног” эхлэхээр болсон байна. Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадамд энэ жил Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинациудад  бүтээлээ өрсөлдүүлэх бөгөөд загварын агентлагуудын 50 шилдэг модель тэдний бүтээлийг тайзнаа амилуулах юм байна. Харин “Гоёл-2015” наадмын шилдгүүд ирэх арванхоёрдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top