Хүмүүжигчийн цалингаас гэм хорын хохирлыг барагдуулдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 29

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хүмүүжигчдэд нийт найман төрлийн мэргэжил эзэмшүүлж, чадамжийн гэрчилгээ болон үнэмлэх олгодог байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь эрүүгийн хуулийн ялын зорилгыг биелүүлэхдээ ял эдлэгсдийг хөдөлмөрийн дадал чадвартай болгож, ажлын байраар ханган тэдэнд мэргэжил эзэмшүүлэн нийгэмд бэлтгэн гаргах ажлыг хэрэгжүүлдэг. Хүмүүжигчдэд хөдөлмөр эрхлүүлж, цалин олгосноор хөдөлмөрийн дадал, чадвар эзэмших, бусдад учруулсан гэм хорын хохирлоо төлж, барагдуулах, өөрийн нэрийн дансандаа мөнгөн хуримтлалтай болох зэрэг олон давуу талыг бий болгодог байна.  2014 оны 10 дугаар сарын байдлаар 4290 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, нийт 1.283.0 сая төгрөгийн цалин бодогдсоноос 282,5 сая төгрөгийг гэм хорын төлбөрт суутгасан байна. Эдгээрээс 2416 хүмүүжигч нь байнгын буюу тогтмол ажлын байраар хангагдан ажиллаж байгаа ажээ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top