Ц.Нямдорж Засагт хамтрахыг ганцаараа дэмжээгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 29

 МАН-ын бага хурал үргэлжилсээр байна.  Өнөөдрийн бага хурлын өмнө хуралдсан намын удирдах зөвлөлийн хурал дээр хамтарсан засаг байгуулах талаар санал хураалт явуулахад  гишүүдийн 94 хувь нь дэмжжээ. Харин өнөөдрийн хуралдаанаар МАН-ын дарга М.Энхболд Засгийн газарт хамтарч ажиллахаа дэмжиж буйгаа илэрхийлэхэд түүнийг эсэргүүцэн хуралдааныг орхин гарсан  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж буцаж орж ирэн өөрийн үзэл бодлоо ширүүхэн илэрхийлжээ.Монгол ардын нам Ардчилсан намтай засагт хамтарвал намаасаа гарна гэж мэдэгдээд байсан тэрээр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр ганцаараа засагт хамтрахыг дэмжээгүй байна. Ямартаа ч өнөөдрийн бага хурлаар хоёр намын хамтрах эсэх нь шийдэгдэх ёстой.

МАН-ын Удирдах Зөвлөл нийт 21-н гишүүнтэй юм.

    1. Жамъянгийн Мөнхбат    /Ерөнхий нарийн бичгийн дарга/


    2. Хүрэлбаатарын Булгантуяа    /нарийн бичгийн дарга/


    3. Түдэвхүүгийн Гантулга            /нарийн бичгийн дарга/


    4. Нямаагийн Энхболд                /нарийн бичгийн дарга/


    5. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ /нарийн бичгийн дарга/


    6.  Жаргалтулгын Эрдэнэбат     /нарийн бичгийн дарга/


    7. Отгонбилэгийн Содбилэг      /нарийн бичгийн дарга/


    8. Чимэдийн Хүрэлбаатар   /нарийн бичгийн дарга/


    9. Долгорсүрэнгийн Сумьяабазар /нарийн бичгийн дарга/


    10 Цэндийн Нямдорж /удирдах зөвлөлийн гишүүн/


    11. Янгугийн Содбаатар /удирдах зөвлөлийн гишүүн/


    12. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан /удирдах зөвлөлийн гишүүн/


    13. Даваажанцангийн Сарангэрэл /удирдах зөвлөлийн гишүүн/


    14. Алмаликийн Тлейхан /удирдах зөвлөлийн гишүүн/


    15. Дамдины Цогтбаатар /удирдах зөвлөлийн гишүүн/


    16. Пүрэвдоржийн Анужин /удирдах зөвлөлийн гишүүн/


    17. Санжаагийн Оюунбилэг /удирдах зөвлөлийн гишүүн/


    18. Цэндсүрэнгийн Сандуй /удирдах зөвлөлийн гишүүн/


    19. Дуламсүрэнгийн Оюунхорол /удирдах зөвлөлийн гишүүн/


    20. Намхайн Төмөрхүү /удирдах зөвлөлийн гишүүн/


    21. Баатарын Амарсанаа /удирдах зөвлөлийн гишүүн/

Д.Солонго

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мигаа(112.72.13.252) 2014 оны 11 сарын 30

Живж байгаа завинд үсрээд суудаг хүмүүүс бхиймаа. Ухаантай сууддаггүй л бхгүй юудаа

0  |  0
MAN- giin demjigch(150.129.140.115) 2014 оны 11 сарын 30

hamtarch demii. Shuudaigaa segsreed yu ch ygyi bolgochihood odoo hamtraad buzar bulaigaa yyryyleh bolohoor hamtrah gej guigaad baigaan. yynd alban tushaaliin heneeten l gyij ochohoos ajil medeh hyn ochihgyi l uchirtaisan!!!!!

0  |  0
kkkkkkkkkk(112.72.11.116) 2014 оны 11 сарын 29

enhbayrtaiga duruu harshuulahnuu

0  |  0
Zochin(89.82.89.190) 2014 оны 11 сарын 29

Nymdorj c.bayr metiin domog bolson avilgagchidiig namaas zailuulah estoi zaluust bair suuria tavij ug

0  |  0
Top