Коммент: Содон кадр У.Хүрэлсүхийн олон өнгө

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 06

Улс төрийг сонирхолтой болгодог цөөн эрхэм бий. Тэдний нэг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх. Дургүйг нь хүргэсэн хэний ч хамрыг хаана ч нээхэд бэлэн тэр дундаж кадр биш. Магадгүй МАН-ын үе үеийн генсекүүд дотроос хамгийн тод зан төрхтэй нь ч байж мэднэ. Амбийц ихтэй атлаа огцом шийдвэр гаргадаг түүнд Шадар сайдаар ажиллах санал ирж байсан удаатай. Тухайн үед Ерөнхийлөгч эсэргүүцэж байсан нь үнэн ч тэр зүгээр л татгалзаж чадсан. Үүгээрээ У.Хүрэлсүх ганган харагдсан. Бас МАН-ыг гоё харагдуулсан. Мөн УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан тоотой улс төрчдийн нэг. Харин өнгөрөгч сард урлагийн тайзнаас их улс төрдөө эргэн ирж буйгаа зарласан. Одоо тэрбээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайдын албанд очих нь тодорхой боллоо. Харин тэмцэгч чанар ихтэй У.Хүрэлсүхийн улс төрд эргэн ирж буй үйлдлийг хэвлэлүүд хэрхэн харсаныг “Коммент” булан хүргэж байна. 

  • МАН-ын хүчтэй нэгэн лидер улстөрд эргэн ирж байгаагаа зарлаж эхлэв.

                                                                                             News.mn 2014.05.17 

  • Ядарсан үед нь эхнэрээсээ нүүр бууруулаагүй эр хүний зангарага заасан.

    Shuud.mn 2014.06.12

  • МАН-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг гараас нь хөтлөн явж өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн хүн нь өөр хэн ч биш гагцхүү У.Хүрэлсүх тул МАН-ын удирдлагыг гартаа атгахад түүнд ямар нэгэн саад бэрхшээл байхгүйтэй адил билээ.

Өглөөний сонин 2014.06.18

  • УИХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх улс төрдөө биш урлагт эргэн ирлээ гэсэн мессеж анхаарал татаж байна. Энэ мессежэнд гэнэн хүмүүс л итгэж байна даа.

24tsag.mn  2014.11.03    

  • У.Хүрэлсүхийг олон залуус хүрээлэн хэдийд, хэзээ ямар арга хэлбэрээр гарч ирэхээ ярилцах болжээ.

24tsag.mn 2014.11.03    

  • У.Хүрэлсүх өөрийн имижээ өөрчилж урлагаар дамжуулан намын нөхөд, гишүүд, дэмжигчдэдээ улстөр дэх орон зайгаа эзлэхээр ирснээ  илэрхийлэв.

Grandnews.mn 2014.11.04 

  •  У.Хүрэлсүхийн орон зай эрх баригч, МАН-ын мөнхийн өрсөлдөгч АН-д хүртэл дутагдаж байна.

Garag.mn 2014.11.04

  • 2016 оны сонгуульд МАН У.Хүрэлсүхээр “толгойлуулбал” залуусаараа хүч түрүүлбэл, ялалтын уухай цуурайтаж мэднэ.

Garag.mn 2014.11.04

  • У.Хүрэлсүхгүй Монголын улс төр сонирхолгүй байдаг нь үнэн. Тэр эргэн ирж байна. 

Grandnews.mn 2014.11.04

  • Урлагийн тайзан дээрээс улс төрөөс урваагүй гэдгээ зарласан түүний дотор ямар том амбиц нуугдаж байгааг таамаглахад ядах юмгүй мэт. 

News.mn 2014.11.04

  • МАН-ын 27 дахь их хурлаар хотын фракцынханд эрх мэдлээ алдсан С.Баяр, У.Хүрэлсүх нар улстөрд эргэн ирснээ ийнхүү зарлаж байгаа  нь 2016 оны сонгууль их л сонирхолтойгоор зурагдаж байна.

Ikon.mn 2014.11.04

  • Цав цагаан хүрэм, тас хар нүдний шил зүүж имижээ өөрчилсөн түүний дотор  ямархуу нүүдэл байгааг  улс төрийн хүрээнийхэн, тэр тусмаа намын нөхөд нь олж харахыг хичээж байна. 

News.mn 2014.11.04 

  • Гадаадад төгссөн залуус хэн юм бэ? гэдэг байсан У.Хүрэлсүх гадаадад төгссөн залуусыг ч урьж уулзан хүчээ зузаатгаж байна.

Medee.mn 2014.11.05    

  •    Тэр хүмүүсийн андуураад байгаа шиг урлагт биш улс төрдөө ирлээ. Гэхдээ урлаг ойлгодог, өвчин зовлонг даван туулсан, найз нөхөддөө үнэнч, өрөвч нинжин нэгний дүрээр улс төрийн тайзан дээр гарлаа.

Ардчилал сонин 2014.11.07  

  • Одоо эргээд харахад У.Хүрэлсүх хариуцлагаа хүлээж албан тушаалаа өгье ч гэж өгөөгүй мэт харагддаг.

Зууны мэдээ сонин 2014.11.07

  • Хэд хэдэн сонгуулийн хүнд үед бараагаа ч харуулалгүй алга болсон түүний хувьд эргээд улс төрд орж, намын нөхдийнхөө өмнө том дуугарна гэдэг туйлын халуун бөгөөд хүнд гэдэг нь ойлгомжтой. 

Зууны мэдээ сонин 2014.11.07

  • Намын нөхөд нь ажил ч үгүй, мөнгө ч үгүй лааз өшиглөж АТГ-т дуудагдан баргар царайлж байсан хүндхэн үед мань эр гадаад руу одож, түрийвч нимгэнтэй хүн тэр бүр очоод байдаггүй Австралийн эрэгт тухалснаар сураг тасарсан.

Gogo.mn  2014.11.07

  • Улс төр дэх алдагдсан нөлөөгөө эргэн олохын тулд концерт хүртэл тоглож, захиалгат пиараа хийлгүүлээд эхэлсэн байна.

Uls.mn 2014.11.07

  • Тэр улс төрдөө эргэн ирж байна. У.Хүрэлсүх байна шүү гэж намынхандаа санууллаа.

Zindaa.mn 2014.11.07 

  •  Эдийн засгийн шинжээчдийн “Элгээрээ хэвтчихсэн” гэсэн оноштой улс орныг сэргээн засах ажиллагаанд Ч.Сайханбилэг, У.Хүрэлсүх нар та биднийг түүчээлэн орохоор болж байна.

Wikimon.mn 2014.12.05

  • АН-аас Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлэнгүүт МАН-аас У.Хүрэлсүхээ дэмжээд эхлэв. Өөрөөр хэлбэл бэрс бэрсээ түлхэв гэдэг шиг.

Wikimon.mn 2014.12.05

  • Шадар сайдын албанд С.Бямбацогт биш У.Хүрэлсүх нь дээр.  

Hunnu.mn 2014.12.05

 

А.Алтаа

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hurlee(103.229.122.77) 2014 оны 12 сарын 09

Hugiin navsh

0  |  0
aimshig(188.64.247.13) 2014 оны 12 сарын 08

hahahhaah zalitai guuramchin yum daa . uuriin hiisen nvgel hvn zodson hulgai hiuisen bank deeremdsen bvhnee gishvvneesee tatgalzsanaar haatsailan tvr namdaaj orhiod . bas sarangerel geech chavkag gishvvn bolgood uuruu zasag unagaaj saidad gorilon . turd . 1 bish 2 suudal ezegneheee martaagvi . tootsootoi hulgaich yum daaa . tur zasag yul bolood bn daa . ardchilsan nam . erunhiilugch geed . itgej yvsan itgel vnemshil min talaar bolj baih shig bn . daa

0  |  0
Mujik(202.170.69.98) 2014 оны 12 сарын 08

Manaid iimerhuu shudarga, shuluun mujik zantai erchuud duatj bn. Ihenh n hachin buurunkhii, urvamtgai, er em n medegdehgui hirchinguud bdg.

0  |  0
иргэн(202.131.247.171) 2014 оны 12 сарын 08

бүтээсэн зүйл байна уу. шанаа өгч чддаг, дуулж чаддаг

0  |  0
efgerger(103.229.121.205) 2014 оны 12 сарын 07

psda

0  |  0
Baagii(108.200.49.127) 2014 оны 12 сарын 07

НЭГ НЭВТРҮҮЛГЭЭР ХААЯА БОЛОХГҮЙ БОЛ ШАНАА ӨГНӨ Ч ГЭХ ШИГ ЮМ ЯРИАД Л ЭНЭ ХҮРЭЛСҮХ.МӨН,,УЛС ТӨР ИХ БОХИР,ЗАЛУУС ТА НАР ОРООД ЮУ ХИЙХ ВЭ.БИД ХУТГАЛДСАНААРАА ЦААШДАА ИНГЭЭД ХУТГАЛДААД Л ДУУСЪЯ ” Ч ГЭХ ШИГ.ИЙМХЭН ХУРГАН ЗАЛЬТАЙ,ГУДАМЖНЫ ХУЛИГАН ГЭЖ ХЭЛЭХЭД БОЛОХООР ИЙМЭРХҮҮ ГАРУУД БИДНИЙ ТОЛГОЙД ГАРАХААР ХӨГЖЛИЙН ТУХАЙ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ.ДЭЭРЭЭС НЬ МЭДЛЭГ,СОЁЛ ГЭЖ БАЙХГҮЙ, ЖИРИЙН АРДАА ГЭХ СЭТГЭЛ ЭД НАРТ ӨЧҮҮХЭН Ч БАЙХГҮЙ Л БАЙГАА ЮМ.ТЭР БАЯРЦОГТЫГ ХАР. ТЭР 20 000 ХУВЬСАГЧАА ТАЙЛБАРЛАХ ХЭРЭГТЭЙ.,,БИ ТЭРИЙГ ТАЙЛБАРЛААД ТА НАР ОЙЛГОХГҮЙ” Ч ГЭХ ШИГ.БИДНИЙГ,ЮУ Ч МЭДДЭГҮЙ ГЭЖ ИХ ДОРОМЖИЛЖ БАЙХ ШИВ

0  |  0
Би(112.72.13.167) 2014 оны 12 сарын 07

Ийм тэнэг хүнээр удирдуулах ч гэж дээ. Тэнэгүүд тэнэгийгээ сонгодог гэж үнэн юм даа. Хүний амиар боссон ордныхоо нээлтэн дээр тавлаж байгаа юм шиг ард түмний хайртай ордон боллоо гэж байсан хүн шүү дээ

0  |  0
XXX(203.91.117.4) 2014 оны 12 сарын 07

Mongolchuud mini yg ene ynzaaraa bval bidend ireedui gej baihgui

0  |  0
XXX(203.91.117.4) 2014 оны 12 сарын 07

uuln hurelsuh gedeg hun ih hemjeenii mungu luivardsan hergeer shuuhees notlogdood yl avsan hun shuudee mongoliin ard tumen bugdl tv.geer vzsen shuudee

0  |  0
XXX(203.91.117.4) 2014 оны 12 сарын 07

manai ulsiin tur barij bgaa erhemuud bugd gemt heregtenguud gedegn dahiad notlogdoloo hulgaich luivarchin zalligch deeremchin aluurchin humuuseer udirduulsan mongoliin tur emegneltei

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 07

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
ard irged(103.229.121.128) 2014 оны 12 сарын 07

yamar ch sain hyn baisan hynii olnii ygiig sonsoj olniihoo tuluu yavah l yyregtei gedgiig martav!

0  |  0
зочин(103.229.120.63) 2014 оны 12 сарын 07

Дэмжиж бна. Шударга ес зүйтэй хүн шүү дээ.амжилт хүсье.

0  |  0
Zaluus(76.100.54.189) 2014 оны 12 сарын 07

Hurelsuh tom Lider monoosoo mon mash olon myngan zaluuchuud tuuniig demjdeg dee,Amjilt husye

0  |  0
хаха(103.229.120.60) 2014 оны 12 сарын 07

хаха ийм л ичгүүргүй бөгс долоох юм даа ...ухна хүүкийг балиар боловсролгүй муйхар хав хүрз шиг хар юмыг

0  |  0
zochin(112.72.13.147) 2014 оны 12 сарын 07

icheed baihiin magtah gej

0  |  0
zochin(93.232.103.153) 2014 оны 12 сарын 06

Hurelsuh, Bayarzogt nar ichich amidraasal. Ichih bulchirhajgui 2 uher.

0  |  0
zoro(202.179.20.102) 2014 оны 12 сарын 06

Hervee mongolinkhoo tuluu bish l yum bol mynga saikhan zaluu bgad heregui ee bugd novsh shuu dee

0  |  0
эгэл ард(202.21.106.167) 2014 оны 12 сарын 06

овлигогүй нэгэнээ ямар их дөвийлгөнө вэ? энэ нөхөр чинь тэгээд ард түмний тусын тулд юу хийж гийгүүлсэн билээ? санаач байдаггүй дээ,харин гүндалайг Хөвсгөл далайд аялах зуураа сураг тасрахад чанга орилсныг санах юм.Гүндалай УИХ-ын гишүүн байсаан тэр үед.энгийн эгэл ардын төлөө юу хийсэн бэ? тэр намынхаа төлөө амбицийн төлөө эрх мэдэлтнүүдийн эрх ашгийн төлөө бол тэмцсээн -тэмцэгч байх.ард олны төлөө бол -Үгүй шүү дээ.заавал сайд хийгээд зориод байгаагийн учир юу вэ? тийм ганган юм бол татгалзаач,харъя лдаа,харах л үлдлээ

0  |  0
monhuu(202.179.20.94) 2014 оны 12 сарын 06

AN iin debhereguuded sain shanaa uguurei.buuh gazraa medehgui debhrene shuu

0  |  0
Zochin(150.129.140.18) 2014 оны 12 сарын 06

Hurelsuh shuluun shudaraga, eh oronch hun tul demjij baina. Ard irgediinhee tuluu zutgeerei.

0  |  0
Top