Ц.Шаравдорж намаасаа гарах нь байтугай дээшээ тэмүүлж явна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг намаасаа гарах гэж байгаа гэх явган яриа өчигдөр хуй салхи шиг тарлаа. Энэ яриа нь хоосон хов гэдгийг намынхан нь хэлж, харин Ц.Шаравдорж өөрийн үйлдлээр эрс үгүйсгэлээ. Тэрбээр намаасаа гарах талаар бодох нь байтугай "шат өгсөх"-өөр яарч явна. Шинэ сайд Ц.Цолмонтойгоо мэндчилэхээр Батлан хамгаалах яамны үүдээр орж гарч яваа сурагтай. Намын нөхөр нь салбарын сайд болсон тул яамны байранд харин ч нэг дураараа орж гарч байгаа гэнэ.

Үүнээс гадна МАХН-ын генсек Г.Шийлэгдамба эрүүл мэндийн сайд болсон тул түүний оронд томилох хүнийг хэлэлцэж эхлээд байгаа юм. МАХН-ын томилгоо цөөн хэдэн хүнийг тойрон эргэлддэг. Түүнд ч Ц.Шаравдорж багтдаг. Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг гэдэг шиг Намын генсек болох хүсэлдээ шатаж яваа ч юм билүү.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top