Занабазарын бүтээсэн Дарь эхийг өнөөдөр дуудлага худалдаанд оруулна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

Өндөр гэгээн Занабазарын 21 Дарь эхийг урласан баримал, хөшөөнүүд дэлхийн суут бүтээлд тооцогддог билээ. Монголдоо ч тэр, гадаадад ч тэр ховор, нандин урлагийн бүтээл гэгддэг нэгэн Дарь эхийн барималыг өнөөдөр Парист дуудлага худалдаагаар зарах гэж байна. Энэ хүрэл цутгамал хөшөөг 17-р зууны сүүл үед хийсэн гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Парисын "Sotheby”s action" дуудлага худалдаагаар эхний зарах үнэ 200000-300000 евро юм байна. Ийм өндөр үнээс эхэлж дуудаж байгаа ч Занабазарын Дарь эхийг худалдаж авах гэсэн хүмүүс олон байгаа аж. Тухайлбал, Бээжин, Тайваниас зөвхөн уг бүтээлийг үнэ хаяж авахаар хэд хэдэн баг ирсэн гэж Парис дахь эх сурвалж мэдээллээ. 1954 онд Парисын нэгэн иргэн Жан Клод Моро-Гобард гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд анх авсан хүний үр удам нь одоо хүртэл эзэмшдэг аж.

Өндөр гэгээний бүтээсэн энэхүү хосгүй ховор бүтээлийг Хятадад биш эх оронд нь авчирахыг урлаг судлаачид Монголын бизнесменүүдээс хүсч байна. Чадахгүй бол төрөөс бодлого гаргаад "Батаар"-ыг эх оронд нь авчирсан шиг төрхөмд нь авчираасай. Энэ бол "Батаар"-тай дүйцэхүйц Монголын түүх, урлаг соёлын үнэт өв юм.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
miigaa ah ni(202.5.202.123) 2014 оны 12 сарын 11

ene chin mongoliin ov soel bizdee.

0  |  0
erdene(202.180.220.35) 2014 оны 12 сарын 11

uuniig butsaah talar arag hemjee abmaar bbnaa mongoliin mini tsogt erden shuu de

0  |  0
Gerch(112.72.13.6) 2014 оны 12 сарын 11

Bid ch ene uyed tursnuuruu ikh olon muu uildliin gerch bolj bna daa. Yu geech ve, mongol unuudur mori unasan tolgoigui hun lugaa boljee!!!

0  |  0
Top