Саймон Коуэлл “Got Talent” шоугаа Монголд хийхээр болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

 

"Америкийн шүтээн", "Авъяаслаг британичууд" шоугаар танил болсон продюсер Саймон Коуэлл Монголд шоугаа хийхээр болжээ. “Авъяаслаг монголчууд” шоу тун удахгүй буюу 2015 оноос Монголд зохиогдож эхэлнэ гэж нэрт продюсер Саймон Коуэллын цахим хуудаснаа мэдээлжээ. Энэхүү нэвтрүүлгийг зохион байгуулагч, нэвтрүүлэгчээр "Монгол ТВ" хамтран ажиллахаар болсон байна.

“Got talent” шоуг анх санаачлагч, шүүгч, ерөнхий продюсер Саймон Коуэлл Монголд тус шоугаа хийх талаар бодож үзнэ хэмээн өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байсан юм. Тэрээр Каннед болсон “MIPCOM” телевизийн фестивалис “Оны шилдэг хүн” шагналыг хүртсэн бөгөөд энэ үеэр ярилцлага өгөхдөө манай улсад нэвтрүүлж болох тухай мэдэгдсэн юм. Телевизийн сэтгүүлч түүнээс “Та “Got Talent” шоугаа 67 оронд худалджээ. Далайн орнуудад ихэнхидээ худалдаагүй юм байна. Харин далайд гарцгүй Монгол улсад яагаад зараагүй юм бэ?” гэж асуухад тэрээр “Би энэ талаар өмнө нь бодож үзээгүй юм байна. Улс орны үндэстэн бүр авъяастай байдаг. Тиймээс Монголд нэвтрүүлгээ зарж, эхлэх тухай судлах болно” хэмээн хариулж байсан юм.

 "Монгол ТВ" уг нэвтрүүлгийг зохион байгуулагч продюсеруудын “Syco Entertainment” болон “Fremantle Media” компаниудтай “Mongolia’s got talent” тэмцээний найруулгад хамтран ажиллахаар олон улирлын гэрээг үзэглэсэн байна.

 "Монгол ТВ"-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин “Би Саймон Коуэллыг  “MIPCOM” дээр “Got talent” шоуг Монголд хийж болох тухай ярихад нь шууд л энэ боломжийг атгая хэмээн шийдсэн” гэж ярьжээ. Мөн тэрээр “Монголчууд бол гайхалтай энтертэйнерүүд учраас энэ формат манай телевизд яг тохирно гэж бодож байна. Одоо би Саймоныг Улаанбаатарт зохиогдох цувралууд дээр авчрахыг л хичээж байна” гэжээ.

 Харин Саймон энэ тухай “Монгол Улс бол “Got Talent” шоуг нэвтрүүлж буй сүүлчийн орнуудын нэг юм. Тиймээс би Монголын телевиз ирэх жилээс энэ шоуг хийх гэж байгаад маш их баяртай байна” гэжээ. Мөн “Монголчуудад баяр хүргэе” хэмээн хэлсэн байна.

 2014 онд тус шоуг Афганистан, Азербайжан, Камбож, Айсланд, Мексик болон Балба гэсэн орнууд эх орондоо зохион байгуулжээ. “Got Talent” шоуг анх 2005 онд санаачилж, 67 оронд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 193 улсад нэвтрүүлгийг нь тогтмол дамжуулсан байна. Дашрамд дурдахад “Got Talent” шоу нь олон улсад хамгийн ихээр дэлгэрсэн энтертайнмент нэвтрүүлэгт тооцогддог аж.

Б.Ариунцэцэг 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boli(150.129.140.163) 2014 оны 12 сарын 12

Demii bhaa, yag unendee heden uran nugaraach, ganz neg duuldag huuhduud uur sonirholtoi yum bhgui uidah bh, odgerel edr shuugeed bsan neg show burhan min mgl chuud yamar ch awyas alga gemeer uitgariin chanargui hogiin l yum bolj bsan, demii dee

0  |  0
ghghgh(150.129.142.167) 2014 оны 12 сарын 11

he is aimar needy garshdee,tsamaan gej jigteihen,mglchuudiig maani baahan doosh n hiihviidee

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 11

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 11

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зүрх судас лекц(202.179.20.101) 2014 оны 12 сарын 11

Тархи - зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэргийг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал - нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Хаяг: Чингэлтэй дүүргийн хажууд “Тэрх цагаан нуур” ххк байр Утас: 96665038

0  |  0
Top