Ирэх онд хөнгөлөлт эдлэх өндөр өртөгтэй мэс заслууд

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

Эрүүл мэндийн даатгалын сангаас 2015 онд 13.4 тэр бум төгрөгийг өртөг өндөртэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тодорхой хувийг хөнгөлөхөөр төсөвлөсөн байна. Нийт 10 гаруй мэс заслын өртөгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх бөгөөд даатгуулагч өртөг өндөртэй мэс засал хийлгэсэн тохиолдолд тухайн мэс засалд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, портезийн үнийн тодорхой хувийг хөнгөлөхөөр болсон байна. Жишээ нь зүрхний төрөлхийн болон олдмол гажгийн имешит өвчин, артерийн судасны эмгэгүүд, тархи, мэдрэл, хиймэл эрхтэн суулгах зэрэг мэс заслыг хийлгэхэд хөнгөлөлтийг эдлэх юм. Мөн даатгуулагч тухайн сард өвчний учир эмчийн оношлогоо, шинжилгээ хийлгэх бол Эрүүл мэндийн даатгалын сангаас 55 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг нэмэгдүүлж  нэг удаад гурван сартай тэнцэх хэмжээний мөнгө болох 165 мянган төгрөг олгохоор болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top