Дугаарын хязгаарлалтыг цуцлаагүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

НИТХ-ын тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгсэлийг улсын дугаараар ялган хязгаарлалт хийх болсон билээ. Харин энэ шийдвэрийн хүчинтэй хугацаа өчигдөрөөр дуусгавар болж, өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээллээд байсан. Энэ талаар албаны хүнээс тодруулахад дугаарын хязгаарлалт мөрдөгдсөн хэвээрээ байгаа бөгөөд ирэх даваа гарагт НИТХ-ын хуралдаанаар цагийг 07.00-22.00 байсныг 08.00-21.00 цаг болгож өөрчлөх саналыг хэлэлцэхээр болсон байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top