8.5 сая еврогийн том төсөл яригдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  Европын холбооноос 2015-2020 онд 8.5 сая еврогийн санхүүжилт бүхий томоохон төслийг манай улсад хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг төслөөр Хүнс, хөдөө аж ахуй зэрэг ажиллах хүчний шингээлт ихтэй, уул уурхайн бус салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг бий болгоно хэмээн үзэж байгаа аж.
 Мөн энэхүү төсөл нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөгжлийн стратегид оновчтой тусгах, төсөв, санхүүгийн хуваарилалт, хэрэгжүүлэгчдийн зохион байгуулалт, хяналтын системийг төгөлдөржүүлэх, ажиллах хүчний төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулах зэрэг бодлогын хүрээнд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд техник, арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт өртгийн сүлжээг бий болгох замаар зохистой ажлын байрыг шинээр бий болгох аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 11

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top