Галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчлийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 11

2014 онд Улаанбаатар хотын хэмжээнд галт зэвсэг, хийн буу, сумтай холбоотой мэдээ, мэдээлэл 40 бүртгэгдсэн байна. Үүнээс гар буу тулгаж дээрэм хийсэн -1, буу тулгаж барьцаалсан -1, галт зэвсэг хийн буу гаргаж танхайрсан 12, галт зэвсгээ хулгайд алдсан -7, нохой буудсан -3, зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсан, хадгалсан-5, хориотой ан хийсэн-2, сум зарсан-2, буудсан гэж дуудлага өгсөн -2, тэсрэх аюултай их буу, минемотны сум олдсон таван тохиолджээ.

Галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчлийг илрүүлж, 98 хүнийг 1.055.000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдээс 102 ширхэг галт зэвсэг хураан авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top