Коммент:Цөмийн энергийн газар хэрэгтэй. Үгүй, огт хэрэггүй.

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улсаа эдийн засгийн хямралаас гаргахын тулд зарим агентлагуудыг татан буулгах хэрэгтэй гэж үзэн эхний ээлжинд “Цөмийн энергийн газар”, "Тахар”-ын албыг нэрлэсэн. Гэвч Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр дээрх саналыг эсэргүүцэн байр сууриа хүчтэй илэрхийлсэн юм. Цөмийн энергийн салбар нь  монголчууд бидний хувьд шинэ бөгөөд аюултай салбар мэт харагддагч хүн төрөлхтний  амьдралд үзүүлж буй ач тус нь асар их аж. Тухайлбал, хүн, малын эмчилгээ, оношлогооноос авахуулаад гар утас, компьютер, гоо сайхны бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, идэж буй хоол хүнс, амьсгалж буй агаар бүгд цөмийн технологиос хамааралтай байдаг байна.  Ийм байтал манай улс Цөмийн энергийн газрыг татан буулгах нь зөв эсвэл буруу гэдэг асуудал үүсгээд байгаа юм. Тиймээс уг асуудлыг тойрсон иргэдийн сэтгэгдлийг “Коммент” булан онцолж байна.  

Н.Тэгшбаяр:-Цөмийн энергийн газрыг аливаа нэг газрын хатавчинд аваачих, түүгээрээ төсөв хэмнэх тухай ярих нь өрөөсгөл.

Н.Тэгшбаяр:-Энэ салбарыг хүчгүйдүүлнэ гэдэг Тэгшбаярыг бус Монгол Улсыг дэлхийд муухай харагдуулна. Байгууллага алга болсноор асуудал эзэнгүйдэж хөгжлөөс хоцрох алхмыг улстөрчид хийхгүй биз дээ.

Ч.Сайханбилэг:-Хэн нэгний дарамт шахалтаар агентлаг татан буулгах гээд байгаа юм биш

Н.Тэгшбаяр-Төрөөс баримтлах бодлоготой салбараа унагаж болмооргүй баймаар юм.

Ч.Сайханбилэг:-Тахарын ерөнхий газар, Цөмийн энергийн газрыг татан буулгах гэлээ гэж шүүмжилж байна. Татан буулгана шүү. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл.

Н.Тэгшбаяр:-Би аав, ээжээс унасан болохоос улс төрөөс унаагүй юм шүү. Намайг явуулахын тулд энэ газрыг унагаж, татан буулгах шаардлага байхгүй баймаарсан.

УИХ-ын гишүүн Г.Уянга:-“АН, МАН хамтрах нэрээр албан тушаалын төлөө яасан их тэмцэлддэг юм. Өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж агентлагуудыг татан буулгаж, яамдын тоог нэмэх хэрэггүй.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат:- Ямар судалгаагаар энэ албуудыг татан буулгах гээд байгаа юм. Судалгаагаа үзүүл. Хэн нэгний дарамт шахалтаар ийм зүйл бичээд оруулж ирүүлсэн юм биш биз дээ.

Академич Х.Намсрай:- Цөмийн салбар чухал салбар. Цөмийн энергийн хүрээлэнтэй байх нь улс орны чухал үзүүлэлтийн нэг.

Байгаль орчны төлөө тэмцэгч А.Саруул:-Цөмийн энергийн газрыг татан буулгана гэдэг Аревагийн том тулгуур үгүй болж байна.

  • Цөмийн энергийн газар байхгүй болвол цацраг байхгүй болно гэсэн үг биш. Харин хараа хяналтгүй болгож байгаа хэлбэр.

Sainbuyan @SainaaMongolia 2014.12.03

  • Монголд цөмийн энергийн газар шиг хэрэггүй юм байхгүй. Шинэчлэлийн Засгийн газрын бас нэг алдаа энэ. Тус газрыг татан буулгаж алдааг засах хэрэгтэй!

Bolorgyn @Bolorgyn  2014.12.05

  • Хогны уутанд 6,7 тэрбум, гэтэл цөмийн энергийн газар 3,4 тэрбум төсөвтэй. Лаа, шүдэнз, утаа гуравтайгаа хүй нэгдэл рүү шилжиж дээ, эх орон.

Bolorgyn @Bolorgyn  2014.12.05

  • Цөмийн энергийн газар жилийн 2 тэрбум, ногоон хогны уут 6 тэрбум зардалтай. Хөгжил, хяналтын чухал газраа татан буулгав. Хогны уут үлдэв.

БАРСА БАРСА БАРСА ! @Sodoo_MNG 2014.12.05

  • Цөмийн энергийн газар байгуулагдахаас өмнө одоо бий болгох гээд байгаа шиг бүтэц ажиллаж байсан. Тэр үед АМГ-аас ураны 168 лиценз олгож байсан.

Bayarbadrakh Baramsa @Bayarbadrakh  2014.14.07

  • Цөмийн энергийн газар нь цөмийн энергийн бүхий л чиглэлээр олон улстай харилцах Монгол Улсын гүүр болж өгдөг.

Sainbuyan @SainaaMongolia 2014.12.04

  • Агентлаг татан буулгах нь үйл ажиллагааг нь үгүй болгож байгаа хэрэг биш. Харин цөмийн эрчим хүч, уран олборлох тухай төрийн бодлогын баримт бичиг хүчин төгөлдөр хэвээрээ байгаа гэдгийг мартаж болохгүй шүү, нөхөд өө !

Цэнд-Аюуш Чойжоогийн / https://www.facebook.com/tsetks.chtsend?fref=ts /

  • Цөмийн энергийн газар ч зөвхөн шар нунтагийг зохицуулдаг газар биш шүү дээ. Худлаа татан буулгаж байгаа нэрээр арай өөр нэр өгөөд өөрийн хүмүүсээ тавиад гаргаад ирнэ дээ.

Janlav Tumursukh / https://www.facebook.com/janlavt?fref=ts /

  • Энэтхэг улс цөмийн 25 шинэ станц барихаар болж гэнэ. Бид цөмийн энергийн газраа татан буулгаж байдаг. Маанууст таарсан төр ч мөн дөө.

Зохиолч С.Жаргалсайхан /www.facebook.com/jargalsaikhan.dagva?fref=nf

А.Алтаа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.0.238) 2014 оны 12 сарын 15

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр

0  |  0
zochin(202.179.0.238) 2014 оны 12 сарын 15

Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр

0  |  0
ajiltan(150.129.141.23) 2014 оны 12 сарын 12

Bi tsomiin energiin gazar ajilddag! tsomiin energiin gazar ogt hereggui!

0  |  0
aaa(202.72.246.106) 2014 оны 12 сарын 12

Areva-g mongoloos gargaachee X(

0  |  0
Zaluu(125.198.199.191) 2014 оны 12 сарын 12

Hognii uutiigl uzen yadsan humuus. Hogtoi temtseh hamgiin sain shalgarsan arga bol dahin bolovsruulah. Dahin bolovrsuulahiin tuld hogoo yalgaj hayah yostoi. yalgaj hayahiin tuld ehleed hogoo hognii uutand hayah yostoi. yavaandaa irged oorsdoo hognii uutaa hudaldaj avaad haydag boloh yostoi!!!! Ene bol hotiin soyol baigal orchinoo hamgaalj bui yavdal!! Tsomiin energiin tuhai gadaadiin 1 dund zergiin hotiin hemjeenii l erchim huchnii heregleetei uls shuudee bid chine. tegeed yagad japan america hyatad orosuud atomiin stants barij baina bid bas barih yostoi geed erguutesgeegeed baidiin be.

0  |  0
Зочин(183.81.171.133) 2014 оны 12 сарын 12

Ойрын ирээдүйд энэ байгууллага хэрэггүй!

0  |  0
Ochko(150.129.143.165) 2014 оны 12 сарын 12

Татан буулгах нь зуйтэй. Цомийн энергийн газар, худалдан авах ажиллагааны газар, МХЕГ зэрэг мащ олон хэрэггуй газрууд байна. ЕС эрх мэдлийнхээ хэмжээнд бугдийг нь татан буулгаад маш сайн цомхон бутэц ийг Залуу хун шиг сэтгээд гаргаад ирэх хэрэгтэй юмдаа!!!

0  |  0
Top