Автомашины журмын хашааг нэмэгдүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Өнгөрсөн сард гаргасан Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хориглосон газар автомашинаа зогсоосон иргэдийн тээврийн хэрэгслийг тусгай ачигч, чирэгчээр зөөн шилжүүлэх зардлыг машины төрөл харгалзахгүй 55000 төгрөг болгосон.

Тиймээс арваннэгдүгээр сарын 25-наас ачигч автомашины ачиж, тээвэрлэх зардлыг 55000 төгрөг болгож мөрдөж эхэлсэн юм.

Өмнө нь байсан гурван журмын хашаа хэтэрхий хол байрладгаас болж ачиж, тээвэрлэх зардал өндөр гарч байсан тул иргэдэд илүү ойр байрлалтай найман журмын хашааг  шинээр байгуулжээ.

Мөн дүүрэг бүрт ачигч машиныг хуваарь гарган ажиллуулж эхэлсэн учраас зөөх зай нь богиносож, иргэд ч түр саатуулах байрнаас автомашинаа авахдаа хол явах хүндрэлгүй болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
niisleliin irgen(112.72.13.6) 2014 оны 12 сарын 12

ugaasaa zogsool baihgui tegeed haana mashinaa tavih um be, zoriulaltiin gazar baidag bol taviad ochih gazra alhad ch bolson huriye gehed l baihgui s dee. erteed naiman sharg oroh geed bumbuguriig 3,4 toirloo doo. iim baij mashin achaad hen negniig bayjuulaad ene chin tiim shudarga shiidver gej uu.

0  |  0
Top