МАН-ын дарга нар хүүхдүүдээ дэд сайдын марофонд сойж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайд, яамдын сайдыг томилох гэж сар гаруй хугацаанд  тохиролцож байж сая нэг юм Засгийн газрыг "элэг бүтэн" болгов. Эх орон, ард түмнээ бодож бүх нам хамтарч байгаа гэх боловч хоёр долоо хоногийн турш өдөр бүр сайдын суудлын тохиролцоо хийсээр арай гэж дууссан.

Харин одоо дэд сайдуудын томилгоо буюу дараагийн "бялуу"-ны хуваарилалт явагдаж эхэллээ. Засгийн газарт хамтарсан намууд суудлынхаа тоогоор дэд сайдын квот авсан. АН дөрөв, МАН долоо, "Шударга ёс эвсэл" гурав, ИЗЗН нэг дэд сайдын суудал "хүртжээ." Дараагийн "бялуу" хуваарилах ажил намууд дунд мөн л үл ойлголцол, маргаан үүсгээд байгаа аж.

МАН л гэхэд Удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаа хийж долоон дэд сайдынхаа нэрийг ярилцаж, шөнийн 02.00 цаг болтол маргалдсан сурагтай. Тус намын "Ахмадын золбоо"-гийхон өөрсдийн хүнээ дэд сайд болгох гэж улайрч байна гэх "бор шувуу" нисч байна. Тухайлбал, МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хүү Золбоогоо, /Хууль зүйн сайд/ асан Ц.Нямдорж хүү Анхбаярыгаа, "Эрдэнэт үйлдвэр"-ын захирал асан Ч.Ганзориг хүү Г.Тэмүүлэнгээ дэд сайдад зүтгүүлж байгаа аж. Мөн МАН-ын намын байгуулалт хариуцсан Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан, "Бишрэлт" группийн Ерөнхийлөгч Б.Ундармаа, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Ц.Гарамжав, Хөрөнгийн биржийн захирал асан, Элчин сайд Хангайн хүү Х.Алтай, Сү.Батболдын туслах асан Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сундай нарын нэр яригдсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ч.Ганзориг нар хүүхдүүдээ дэд сайд болгох гэж улайрч байгаа нь анхны тохиолдол биш. Албан тушаалын томилгоо хийх болохоор л мөнгөтэй хүмүүс, дарга нар хамаатан садан, үр хүүхэд, өөрийнхөө хүнийг чихэх гэж улайрдаг нь үеийн үед байсаар ирсэн асуудал. Энэ мэтчилэн эрх мэдэлтэй хүмүүс хүүхдүүдээ өндөр албан тушаалд чихдэг асуудал тасрахгүй нь бололтой.

2012 оны сонгуулиас хойш нэр хүнд нь өсч байсан МАН хэлсэн ярьснаа умартан, албан тушаал эрх мэдлийн төлөө сөрөг хүчний байр сууриа орхин АН-ын "өвөр рүү" гүйн орж, хүндээ хөнгөнөөс өгсөн. Хэдий АН биднийг гуйсан, эх орноо бодож засагт орж байгаа гэх боловч сайдын сэнтийн төлөө нам дотроо тэмцэлдэж байгаа нь ямар ч нам, улстөрчдөд албан тушаал чухал гэдгийг харуулж байгаа юм. Ядаж л хүүхдүүдээ дэд сайд болгочих "том" зорилго байна шүү дээ, тэдэнд.

АН-ын хувьд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, "Шонхор" фракц, "Нэг ардчилал" тус бүр нэг хүнээ дэд сайдад томилох сурагтай. Цөмийн энергийн газар татан буугдсантай холбоотойгоор даргаар нь ажиллаж байсан Н.Тэгшбаярт дэд сайдын суудал хүртээж байгаа аж. Мөн Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшин, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх М.Хүдэрбаатар нарын нэр яригдаж байгаа.

Харин "Шударга ёс эвсэл", ИЗНН-ын дэд сайдын нэр хараахан тодроогүй байна. Ийнхүү дэд сайдуудын марафон тун эрчтэй өрнөж байна.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2014 оны 12 сарын 12

Сайн эцэг эхийн буянд сайн хүмүүжилтэй өндөр мэдлэг боловсролтой ухаалаг болж төлөвшсөн байхыг үгүйсгэж болохгүй шүү дээ Хэнийч үр хүүхэд адилхан шүү дээ Лав л Нямдорж сайдын Сан франчиско-д консул байсан хүү мундаг сайн хүү байсныг мэдэх юм байна Эх орон ард түмнийхээ төлөө ажиллаж чадна гэж үзэж байгаа бол харин ч тавихад буруудах юм байхгүй Өнөөгийн төрд ажиллаж байгаа зүг чиггүй АН-н төрийн түшээдээс хэдэн хувь илүү л байна

0  |  0
фак юу(180.149.78.20) 2014 оны 12 сарын 12

Ман ы үнэн нүүр царай тэдэнд зөвхөн мөнгө албан тушаал л хэрэгтэй ард түмэн бол юу ч биш

0  |  0
talj Ganhuyag(158.181.237.124) 2014 оны 12 сарын 12

Huue, nogoo talh Ganhuuagiin surag alga uu? ta mini ee? hehehe...

0  |  0
монгол хүн(202.21.106.123) 2014 оны 12 сарын 12

ийм донтой улс байна шдээ,өөрсдөө боломжгүй болмогц хүүхдүүд сайд дарга болгох гээд Солиотой юмаа,ямар хаант засаглалтай орон биш дээ, худлаа шударга дүрс эсгэсэн луйварчингууд

0  |  0
Zochin(112.72.13.62) 2014 оны 12 сарын 12

Toriig huvichlaad avchihsan yumuu, Nyamdorjtonguud

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 12

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
гүр(182.160.0.132) 2014 оны 12 сарын 12

үгүй дээ тэд нарыг гутааж байгаа байлгүй арай ч тэгж хүүхдүүдээ зүтгүүлэхгүй, гэхдээ сайн аав ээжийн буянгаар чамгүй сайн боловсролтой болсон одоо ачаа үүрэх цаг бас мөн. тэдний хүүхэд гэхээр сайд дарга болж болохгүй гэсэн хууль хаана байна

0  |  0
hovsh(112.72.13.6) 2014 оны 12 сарын 12

ur huuuhedteigee bugd uhej dald ormoruud

0  |  0
zochin(103.229.120.40) 2014 оны 12 сарын 12

man-yn lalaruud ingeed l jinkhene lalaruud shuu , ed nar yaw chi uls ekh ornykhoo tuluu bish , uulen chuluunii siimkhii garanguut ur khuukhdee chikhji baigaag ni ,pizda nuud

0  |  0
0808(112.72.13.215) 2014 оны 12 сарын 12

Нямдорж ярихдаа их шударга царайлаад худлаа л юм байнадоо ам ажил зөрөөд

0  |  0
zochin (202.21.124.130) 2014 оны 12 сарын 12

dargiin huuhed darga bh estoi ymuu tegvel bugd darga bolchihgui yu

0  |  0
Top