Г.Буяндоржийн шүүх хурал болж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан мөн гүтгэх, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн хэрэгт буруутгаад байгаа юм. Тэдэнд анх залилангийн хэргээр хэрэг үүсгэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад залилангийн гэх зүйл ангийг хассан байна. Харин иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд” констракшныг эргүүлэн авах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн хэргээр буруутгаад байгаа юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baysaa(202.179.0.238) 2014 оны 12 сарын 12

buyndorjiig hatuu arga hemjee awah tsag ni bolson

0  |  0
Top