Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

УИХ-ын чуулганаар 2014 оны төсвийн тодотгол хийж байна. Нэлээн хэдэн агентлаг, төрийн байгууллагыг татан буулгаж, урсгал зардлуудыг танах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр зарим УИХ-ын гишүүд Засгийн газрын мэдээлж буй эдийн засгийн тухай тоо, мэдээллүүд ташаа, худал байна гэж шүүмжилж байгаа юм. Тиймээс ирэх даваа гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлнэ гэж УИХ-ын дарга З.Энхболд мэдээллээ.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(108.66.135.20) 2014 оны 12 сарын 12

Улс эх орон ард түмнээ өөд нь татаж чадахгүй байгаа төр засгийг үзэн ядаж байна Та нарын идсэн уусан баяжсанг эх орноо ард түмнээ хоосолсонг ард түмэн татвар нэрээр төлсөөр байгаад элгээрээ хэвтсэн Гадаадад байгаа монголчууд хүний нутагт зовж л яваа шүү Олсон хэдээрээ ээж аав ах дүү нартаа харийн хүний хуучин хувцас олж бас өлсгөлөн тэдэндээ олсон хэдээрээ хүнсний жаахан юм явуулсан чинь өчнөөн татвар нэхээд суудаг авч салдаг болж Гэтэл ихэнх нь бас ажилгүй байдаг юм шүү дээ Төр засаг минь болиоч дээ гэж гуйж байна Ард түмнээ боддоггүй улс орон монголоос өөр байдаггүй байх

0  |  0
Top