Эболагийн вакцины туршилт сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Эболагийн эсрэг эмнэлзүйн туршилтад хамрагдсан олон хүний биед урьдчилан тооцоолоогүй сөрөг өөрчлөлтүүд гарсан учир Швейцарын Жежевийн их сургуулийн эмнэлэг туршилтыг түр хугацаагаар зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Уг туршилтад оролцсон хүмүүст үе мөчний шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Женевийн их сургуулийн эмнэлэгт эбола вирусын эсрэг хоёр төрлийн вакциныг туршиж байгаа бөгөөд VSV-ZEBOV гэх вакцин нь туршилтад оролцогсдын биед сөргөөр нөлөөлөөд байгаа юм байна.

Тус вакциныг Канадын эрүүл мэндийн байгууллага хөгжүүлж, АНУ-ын "NewLink Genetics" эмийн компани тусгай зөвшөөрлийг нь эзэмшдэг юм байна. Туршилт арваннэгдүгээр сарын 10-нд эхэлсэн бөгөөд нийт 59 сайн дурын хүн оролцсон ч тэдний дөрвөн хүнд нь вакцинийг хийлгэснээс хойш 10-15 хоногийн дараа үе мөч янгинаж өвдөх шинж тэмдэг илэрчээ.
Ерөнхийдөө вакцин хийлгэсний дараа үе мөч өвдөх тохиолдол элбэг байдаг тухай эмнэлгийн холбогдох мэргэжилтнүүд ярьж байгаа ч энэ удаад олон өдөр үргэлжлэн өвдсөн тул ийнхүү туршилтыг түр хугацаагаар хойшлуулахаар болсон байна.  Улмаар ирэх оны эхний сарын 5-ны өдөр туршилтыг дахин эхлүүлэхээр болсон байна.

                                                                                                                                       Д.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top