Хубилай хаан Японыг байлдан дагуулахад юу саад болсон бэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Ийм гарчигтай мэдээ анх Америкийн Геологийн нийгэмлэгийн цахим хуудсанд нийтлэгдсэнийг Оросын зарим мэдээллийн сайтууд нийтэлжээ.  

1266 онд Хубилай хаан Японыг анхаарал хараандаа авч, энэ орныг эзлэн авахаар шийджээ. Тэгээд Солонгосын элчээр дамжуулан Японы эрх баригчдад  шаардлага хүргүүлж  бууж өгөх эс биелүүлбэл цэрэг зэвсгийн хүчээр довтолно гэдгээ мэдэгджээ.  Гэвч энэ шаардлагыг биелүүлэхээс япончууд татгалзжээ. Хубилай хаан үүнийг урьдчилан тооцож байсан учир дайтахад бэлдэж эхэлжээ.

Гэвч энэ санаархал бүтээгүй бөгөөд Массачусетийн  их сургуулийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар “Камиказе” хэмээн нэрлэсэн хоёр ч удаагийн хар салхи Хубилай хааны төлөвлөгөөг бүтэлгүйтүүлсэн байна. Түүхэн эх сурвалжид дурдснаар XIII зуунд  Хубилай хаан Японыг эзлэхийн тулд  тухайн үедээ олон хүнтэйд тооцогдох цэрэг армийг бүрдүүлээд байжээ. Гэсэн хэдий ч 1274 он болон 1281 онд болсон “Камиказ”  нэртэй далайн хар салхи Хубилайн цэргийг хуйгаар нь шахуу сүйрүүлсэн  байна.  

Харин энэ таамаглалд эргэлздэг эрдэмтэд цөөнгүй  бий. Тиймээс  судлаачид  тухайн үед монгол цэргүүдийн байрлаж байсан газрын хөрсний тунамал чулуулагт судалгаа хийж үзээд үнэхээр тэнд байгалийн ер бусын хүчтэй хоёр ч удаагийн гамшиг болсныг олж тогтоосон байна.  Ийнхүү түүхийн чиглэл хандлагыг өөрчилж болохуйц  байсан үйл явц байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр таслан зогсоогдсон гэдгийг эрдэмтэд эргэлзэх юмгүйгээр  тогтоожээ. 

П.Булган

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tt(150.129.142.96) 2014 оны 12 сарын 13

yapon bvh lam nara tsuglulj ym hiilgej har salhi hodolgoson bdag

0  |  0
А.Галтбаяр МУИС, МК(103.229.120.101) 2014 оны 12 сарын 13

Би яагаад Ц.Ганцогийг сонгосон нь буруу гэж боддог вэ? а) Сургуулийн ажил унаж байна. МУИС-ийн ажил муу байгаа, нэр хүнд унаж байгаа, ажиллаж суралцах орчин нөхцөл тааруу гэдэгтэй манай хамт олон санал нийлэх байхаа. (Энэ талаар хийж байгаа судалгааг хэсэг хугацааны дараа олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөж байна.) Ц.Ганцог захирал болсноос хойш 11 жил өнгөрчээ, энэ бол тодорхой үр дүн гаргахад хангалттай хугацаа бөгөөд үүнээс цааш захирлаас одоогийнхоос илүү сэргэг санаа, шинэлэг ажил хүлээх нь утгагүй юм.

0  |  0
Камиказе(202.21.106.165) 2014 оны 12 сарын 12

Аз нь хаясан Хубилай вэ.

0  |  0
Top