”Зүрх зогсохгүй” уран сайхны кино өнөөдөр хөдөө орон нутагт нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

Тэнгис, Өргөө кино театруудын дэлгэцнээ "Скин” энтертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино энэ сарын 2-нд кино сонирхогч үзэгчдийн алга ташилтан дунд амжилттай нээлтээ хийсэн билээ. Киноны анхны үзэгчид нэлээд сэтгэл өндөр гарсан бөгөөд одоо ч танхим дүүрэн үзэгчидтэй кино театруудын хамгийн их үзэгчтэй кино хэвээр байгаа аж.Уг уран бүтээлд Хип хоп урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчид дүр бүтээсэн гэдгээрээ онцлог бөгөөд эл бүтээлийн найруулагчаар “Скин” энтертайментийн найруулагч Б.Анар ажиллаж гол дүрд “Зүүдэнд ч оромгүй явдал” киногоор олны танил болсон Б.Энхтүвшин тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Чулуунбаяр, “Outlaw” хамтлагийн ахлагч Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Навчаа зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ.

“Зүрх зогсохгүй” адал явдалт уран сайхны кино Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудын дэлгэцнээ өдөр бүр гарч байгаа бөгөөд хөдөө орон нутгууд дахь анхны нээлтээ өнөөдөр 19:00, 21:00-аас Эрдэнэт хотод хийх гэж байна.

 

Ингээд та бүхэнд "Зүрх зогсохгүй" NEW MOVIE TEASER-ыг хүргэе


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top