Оны хүүхэд шалгаруулна

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 13

Хүүхдийн төлөө үндэсний газраас жил бүр зохион байгуулдаг "Оны шилдэг хүүхэд" шалгаруулах ажиллагаа өнөөдөр болно. Тодруулбал,  Монголын хүүхдийн ордоны Их танхимд 15,00 цагаас ногоон хивсний ёслолын ажиллагаа нээлтээ хийх бөгөөд энэ жилийн “Оны шилдэг”  хүүхэд тодорно. Монгол улсад 1991 оноос эхлэн “Оны шилдэг хүүхэд”-ийг албан ёсоор шалгаруулж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн  тэргүүн батламжийг гардуулдаг уламжлалтай. Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох үйл ажиллагааг дэмжин өргөжүүлж, өсвөр үеийнхний унаган авьяас, давуу тал, амжилт ололт, шилдэг үлгэр дууриаллыг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор оны шилдэг хүүхдийг үндэсний хэмжээнд шалгаруулдаг аж.

Өнгөрсөн хугацаанд есөн номинациар 300 гаруй хүүхэд оны шилдэг хүүхдээр шалгарчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sar(101.1.215.52) 2014 оны 12 сарын 13

yaandaa yadaj huuhduudiig bitgii iim balai onii monii gesen yumdaa oruulaacheee !!!! Har bagaasaa buun ambitsuud,tsetserleg surguuligui l shildeg huuhed gej balai yumaar huuhduudiig hoorond ni ursulduuleed bagaas ni huuhdiig ner turiin hoinoos guisen henheg yum bolgood bhiin .Ingej balairj baihiin orond hamgiin tusch huuhed hamgiin saihan setgeltei huuhed geh meteer huuhdiig bagaas ni zuv saihan setgeltei hun bolgoj usguh tal deer ni anhaarmaar yum.

0  |  0
Top