”УБТЗ”-ын шинэ даргыг томилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 13

“Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий  хорооны ээлжит, хурал өнгөрөгч пүрэв, баасан гаригт болов.  Энэхүү хурлаар “УБТЗ”-ын 2014 хийсэн үйл ажиллагааны тайлан болон Замын даргыг томилох асуудлыг хэлэлцсэн байна.

бЕрөнхий хорооны Замын даргад орос хүнийг дэвшүүлэхээр болсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр яригдаж байсан. Гэхдээ Л.Пүрэвбаатарыг “УБТЗ”-ын даргаар томилох шийдвэрийг ээлжит хурлаас гаргасан байна.  “УБТЗ”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээрГ.Сэрээнэндорж ажиллаж байсан билээ.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top