Загварын тухай мэдэх ёстой 10 зүйлс

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 13

Бүсгүйчүүддээ хэлэхэд, орчин үед хувцаслахдаа бусдын өмнө эвгүй байдалд орохгүйн тулд тодорхой хэдэн дүрмийг баримтлах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ зарим хүн энэ дүрмийг дагалгүй этгээд хувцасласан ч сайхан харагдах нь бий. Тэгвэл хүний нүдэнд ямагт аятайхан харагдахын тулд яаж хувцаслах вэ.

1. Таны хувцас болгон шинэ загварынх байх албагүй.
2. Хэрэв та насанд минь тохирохгүй болов уу гэж эргэлзвэл ямар ч сайхан харагдсан өмсөх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хэрэв өмсвөл тухайн өдөртөө л өөртөө итгэлгүй байх болно.
3. Харин та 40 гарсан ч богино банзал өмсөх дуртай бол үүнээсээ татгалзах хэрэггүй. Таныг залуу харагдуулна. Хэрэв та 20 дөнгөж шүргэж яваа залуухан бүсгүй ч урт банзал өмсөх дуртай бол мөн л дураараа өмсч болно. Хамгийн гол нь энэ хувцас танд өмсөхөд эвтэйхэн байх хэрэгтэй.

4. Хар өнгийн костюм ямагт үнэтэй бөгөөд стильтэй харагдуулдаг.
5. Хэрэв та халаасандаа багахан хэмжээний мөнгөтэй дэлгүүр хэсэх гэж буй бол хойшлуулсан нь дээр. Яагаад гэвэл, цөөн хэдэн төгрөгтөө тааруулж чанаргүй хямдхан хувцас авахын оронд мөнгөтэй болсон үедээ явж, чанартай хувцас авах нь хамаагүй илүү.
6. Моод маш хурдан хоцордог. Аливаа загварын хувцсыг моодноос бараг гарах үед нь хүмүүс өмсч эхэлдэг.

7. Өөртөө хааяа туршилт хийхэд гэмгүй. Янз бүрийн этгээд, эсвэл тод өнгийн хувцас өмсөхөөс гадна урт, богино өмд, банзал өмсөөд үз. Энэ бүхний эцэст, өөрийнхөө стилийг тодорхойлохын зэрэгцээ ямар нэг шинэ сонирхолтой зүйл нээх болно.
8. Ажлын байр, албан тасалгаандаа өмсөх хувцсыг үдшийн болон амралтын хувцсаас ялга. Спортын, эсвэл үдшийн гоёлын хувцастай ажил хийх зохимжтой биш.
9. Загварын хувцас таны амьдралын зөвхөн нэг хэсэг. Таны дотоод ертөнц, сэтгэл зүй, мэдлэг оюуны хөгжил стилийн мөн л нэг хэсэг бөгөөд хэзээ ч моодноос гардаггүй.
10. Хувцас таны тухай их зүйл хэлж чадна. Тиймээс хувцас худалдан авахдаа үүнийг бүү мартаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top