ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 14

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш болно. Тус хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай хэлэлцэнэ.

Мөн  тусгай зөвшөөрөл олголтын талаар авах зарим арга хэмжээний талаар болон нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жолооч(150.129.141.59) 2014 оны 12 сарын 14

Торгуулийн доод хэмжээг дор хаяж 100 000 болгох хэрэгтэй.

0  |  0
Top