Нийт ял эдэлж байгаа хоригдлын 28,5 хувь нь бичиг үсэггүй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 14

Манай улсын ял эдэлж буй нийт хоригдогсдын 28,5 хувь буюу 1800 орчим нь бага боловсролтой байдаг байна. Мөн бичиг үсэг мэдэхгүй хүмүүс ч цөөнгүй. Тиймээс албан бус боловсролын төв болон зарим дунд сургуулиудтай хамтран бичиг үсгийн боловсрол олгох сургалтанд хоригдож буй бичиг үсэггүй хүмүүсийг хамруулсан байна. Энэ онд гэхэд 232 хүнийг сургаж ар гэртээ захидал бичих, өөрийн хүссэн мэдээллээ олж унших болон цаашид сурч боловсрох боломж олгосон байна.

Мөн хүүхдийн хорих анги дахь бүрэн дунд сургууль нь ял эдэлж буй насанд хүрээгүй хүүхдүүдийг ерөнхий боловсрол олгох сургалтад хамруулдаг аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(150.129.141.21) 2014 оны 12 сарын 14

tegeed bichig useg zaagaach

0  |  0
Top