“Плейбой”-д нүцгэн зургаа авахуулсан мусульман бүсгүйг заналхийлж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Герман улсад хэвлэгддэг “Плейбой” сэтгүүлийн нүүрэн дээр эхээс төрсөн биеэрээ зургаа авахуулсан Туркийн иргэн Шила Сахинтай холбоотой дуулиан сүүлийн үед газар авч байна. Тэрбээр “Сайн цаг ба хэцүү үе” гэдэг телевизийн олон ангит кинонд тоглон нэрд гарсан юм. Мусульман шашинт эмэгтэйчүүдийн дотроос түүхэнд анх удаагаа чармай нүцгэнээр зургаа авахуулж сэтгүүлийн хавтсан дээр гарсан нь Шила Сахин ажээ. Турк гаралтай тэрбээр 25 настай бөгөөд Герман улсад амьдардаг байна.

Германы тагнуулын албаны үзэж байгаагаар бүсгүйн амь насанд аюул учирч тун болзошгүй байна. Учир нь мусульман шашинтнуудын цугларалт дээр түүнийг “биеэ үнэлэгч” гэж үзэн хатуу шийтгэхийг шаардах болжээ. Түүний эцэг, эх хоёр ч бас фото зургуудыг хараад цочролд орсон байна. Шила Сахин кино зураг авалтад оролцохоор Шри-Ланк улс руу явах гэж байсан боловч заналхийллээс эмээж, түр хугацаагаар нууц байдалд оржээ. Тэрбээр нүцгэнээр зургаа авахуулна гэдгээ найз залуу Йорн Шленвойтод хэлэхэд түүнийг дэмжсэн байна.“Төрсөн биеэ бусдад харуулахаас айх хэрэггүйг шашин нэгт бүсгүйчүүдэд батлан харуулахыг оролдсон” хэмээн өөрийнхөө хийсэн үйлдлийг Шила тайлбарлажээ. Лалын шашинт орнуудад зарим бүсгүйчүүд одоог хүртэл биеэ байтугай нүүрээ ч бусдад харуулахаас цээрлэдэг хэвээр байна. Дашрамд өгүүлэхэд, Франц улсад дөрөвдүгээр 11-нээс эхлэн олон нийтийн газарт нүүрээ халхалсан гивлүүр зүүхийг хориглосон хууль хэрэгжиж эхэлжээ. Түүнээс гадна таван жилийн өмнө зөнч Мухаммедийг шоглон зурсан зургийгДанийн “Jyllands-Posten” сонинд нийтэлснээс болж, тус сонины сэтгүүлчид өнөөг хүртэл айдас хүйдэстэй байгаа. Тэгэхээр «Плейбой» сэтгүүл ч бас лалын хэт үзэлтнүүдийн зүгээс заналхийлэлд өртөж болзошгүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top